Японы ах, дүү гурав дэлхийн аварга болжээ
Японы боксчин ах, дүү гурав Коки, Даики, Томоки Камеда нар нэг гэр бүлээс төрсөн анхны аваргууд болжээ. Томоки 22 настай. Намибийн Паулус Амбундугаас WBO-ийн цолыг авсан бол 26 настай Коки Камеда одоо дэлхийн боксын аварга цолыг эзэмшдэг. Мөн 24 настай Даики Камеда 52,2 кг-ын дэлхийн аварга юм.
Тэднийг дэлхийн боксын түүхэнд бичигдсэн Украины ах, дүү Кличкогийн адил амжилт гаргасан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тэд ах, дүү гурвуулаа боксын түүхэнд бичигдэнэ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ