Улаанбаатарт 25 градус дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 24-26 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ