Цагдаагийн аминд хүрсэн хүүхдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ
Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагч цагдаа Т-г буудаж амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.
Хэргийг үйлдсэн Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хапаар нар нь тус сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид юм. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэрэг нь Нийслэлийн прокурорт шилжсэн байсан. Тэгвэл уг хэргийг прокуророос хянаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ