Авто зогсоолын тоог нэмэгдүүлэхээр боллоо
Хичээлийн шинэ жилийн нээлт, амралтын улирлын төгсгөл үеэс эхлэн нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал ихэсч, томоохон зах, худалдааны төвүүдийг тойрсон хөдөлгөөний түгжрэл саатал бий болдог. Мөн орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ч мэдэгдэхүйц нэмэгддэг.
Иймд нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын зам барилга, засвар өргөтгөлийн ажлын хүрээнд зарим зам уулзварыг өргөтгөх, шинэчлэх, Замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто зогсоолын байршил, тоог нэмэгдүүлэх, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, ажилчдын болон сурагчдын автобусны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр болжээ.
Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахалж байгаа бөгөөд Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын төв, нийслэлийн Автозамын газар, Нийтийн тээврийн газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газрууд тус тусын үүргийн дагуу хамтран ажиллаж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ