Реппер Дөлгөөн өөрийгөө заавал дээд боловсрол эзэмших шаардлагагүй гэж үздэг
“Universe best songs” уралдааны шилдэг оролцогч, рэппэр Дөлгөөн дунд сургуулиа дүүргэсэн ч их сургуульд үргэлжлүүлэн суралцаагүй талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Тэрбээр “Хүн бүхэн заавал дээд боловсрол эзэмших шаардлагагүй гэж үздэг. Би бол өөрийн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч яваа гэдгээ нэгэн” хэмээн ярьсан байна.
Дашрамд дуулгахад, тэрбээр шинэ цомгийнхоо ажилд орсон бөгөөд түүний шинэ цомогт хип хоп, R and B урсгалын дуунууд багтах аж. Мөн хамгийн сүүлд “Хорьж болдоггүй 20 нас” хэмээх шинэ уран бүтээлдээ сонсогчдын хүртээл болгохоор ажиллаж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ