Гадаадад суралцдаг монгол оюутнууд уулзана
Гадаадад суралцдаг монгол оюутан, гадаадад суралцах гэж байгаа оюутнуудыг хамарсан уулзалт энэ сарын 17-нд болно. Уулзалтад Монголын оюутны холбоо, Гадаад байгаа Монгол оюутны холбоо, Гадаадад төгсөгчидийн холбоод тус тус оролцох юм. Тэд гадаадад суралцахын давуу тал Монгол дахь их, дээд сургуулиудын хоорондын зөрүүтэй ойлголт, гадаад төгсөгч оюутнуудын эх орондоо ажиллах боломж тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох ажээ. Энэ үеэр оюутнууд өөрийн суралцдаг орон, сургуулийн талаар танилцуулга хийж сонирхож буй оюутнуудтай уулзах боломжтой аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ