Яруу найргийн цэнгүүн болно
Богд хааны зарлигаар Дарьгангын Алтан-овоог төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас “Алтан овоо 100” яруу найргын уралдаан боллоо. Уг яруу найргын уралдаанаар нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр яруу найрагчид өрсөлдсөн аж. Уг уралдааны эхний шатнаас яруу найрагч М.Уянсүх, Г.Бямбажав, о.Цэнд-Аюуш, Ай.Төмөр- очир, Ц.Бавуудорж, Б.Төгсжаргал, л.Торой, Б.Батсайхан, Ж.Мөнхсайхан, У.Буд нарын бүтээл шалгарсан бөгөөд энэ сарын 8-нд Алтан овооны өвөрт болох яруу найргийн цэнгүүнд оролцож, тэргүүн байрын төлөө өрсөлдөх юм байна.
Мөн дууны уран бүтээлийн уралдаанд 15 дуу ирснээс А.Батдэлгэр, Ш.Хүрэлчулууны “Баян бадрах хайрхан”, Ш.Батсайхан, Ж.эрдэнэцогтын “ оргихын булаг”, Р.Билэгт, И.Батсүхийн “Өвгөдийн оршсон нутаг” дуу эхний даваанаас шалгарсан бөгөөд энэ сарын 9-нд тэргүүн байрын эзнийг зарлах гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ