Ахлах ангийхан 123-131 мянган төгрөгөөр хувцаслана
Шинээр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажил эхлээд удаагүй байгаа билээ. Монгол улсад нийтдээ 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас шаардлагатай байгаагаас одоогийн байдлаар сургууль, эцэг эхчүүдээс 400 гаруй мянган хувцас авах захиалгыг ирүүлээд байгааг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын болон сүлжмэлийн үйлдвэрүүд нь 100 хувь жижиг, дунд үйлдвэрлэл аж. Иймээс санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай тул Засгийн газраас “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас үйлдвэрлэл эрхлэгчдэд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан. Үүнээс 12 тэрбумыг даавуунд, 9 тэрбумыг оёдлын үйлдвэрүүдэд, хоёр тэрбум төгрөгийг сүлжих үйлдвэрүүдэд зарцуулж буй юм байна.
6
Өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны 80 гаруй хувийг импортоор оруулж ирж байсан. Өнөөдрийн байдлаар зах зээлд импортоор оруулж ирсэн үлдэгдэл хувцас 29,8 мянга орчим байгаа бөгөөд үүнээс иргэд худалдан авах нь нээлттэй аж.
6
Сурагчийн дүрэмт хувцасы жишиг загварын үнэ, төгрөгөөр /НӨАТ-гүй/
6
Хувцасны нэр төрөл |
Бага анги |
Дунд анги |
Ахлах анги |
||||||
Охид |
Хөвгүүд |
Охид |
Хөвгүүд |
Охид |
Хөвгүүд |
||||
Иж бүрдэл |
Үндсэн |
1 |
Өмд |
* |
* |
* |
|||
2 |
Юбка |
* |
* |
||||||
3 |
Сарафан |
* |
|||||||
4 |
Пиджак |
* |
* |
* |
* |
* |
|||
Дүн, төг |
37300 |
57142 |
69921 |
71741 |
89809 |
98741 |
|||
нэмэлт сонголт |
1 |
Цэнхэр цамц |
9000 |
9000 |
11000 |
11000 |
12000 |
12000 |
|
2 |
Кардиган |
24000 |
|||||||
3 |
Майк |
13800 |
16300 |
16300 |
18800 |
18800 |
|||
4 |
Зангиа |
2000 |
2000 |
2000 |
2000 |
2000 |
2000 |
||
Дүн, төг |
35000 |
24800 |
29300 |
29300 |
32800 |
32800 |
|||
Нийт үнэ, төг |
72300 |
81942 |
99221 |
101041 |
122609 |
131541 |
|||
6
Сурагчийн дүрэмт хувцасны үнийн судалгаа, төгрөгөөр
6
Загварын төрөл |
Бага |
Дунд |
Ахлах |
|||
эмэгтэй |
эрэгтэй |
эмэгтэй |
эрэгтэй |
эмэгтэй |
эрэгтэй |
|
Өмнөх жил өмсөж байгаа загвар үндсэн хувцасны үнэ (дотоодын үйлдвэрийн үнэ) |
31000 |
42000 |
65000 |
70000 |
80000 |
85000 |
Шинэ загвар |
37300 |
57142 |
69921 |
71741 |
89809 |
98741 |
Үнийн зөрүү, төг |
6300 |
15142 |
4921 |
1741 |
9809 |
13741 |
Хувь |
16.9 |
26.5 |
7.0 |
2.4 |
10.9 |
13.9 |
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ