
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн ихэнх, зүүн болон говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 26-31 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ