МАН-ын Бага хурал хуралдана

img

  МАН-ын Бага хурал өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж уг шийдвэрийг гаргасан билээ. Бага хурлаараа орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн зэрэг асуудлыг ярилцах юм. Түүнчлэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас тавьж байгаа намын удирдлагуудыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөнө. Бага хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тус бүр төлөөлөл болсон гишүүд оролцох аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ