Т.Даваадулам: Эх хүн болсон хойно хангай дэлхийдээ залбирч, сүүгээ өргөж л суулаа

img

Өнгөрсөн баасан гаригт Г.Эрхэмбаяр аваргын ээж Т.Даваадулам гуайд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас “Аймгийн хүндэт иргэн” өргөмжлөл хүртээсэн юм. Энэ үеэр Г.Эрхэмбаяр аваргын ээж Т.Даваадулам гуайтай хэсэг хором хөөрөлдлөө. Тэрээр таван сайхан хүүхэд төрүүлж, өсгөжээ.

.

-Юуны өмнө танд Монгол Улсын аварга хүү төрүүлж өсгөсөнд баяр хүргье?

-Баярлалаа. Өнөөдөр хүүгийн маань цолны мялаалга наадам үнэхээр сайхан болж байна. Хүүгээрээ их бахархаж байна. Сайхан барилдаад түрүүлэх дөхөөд ирэхээр баярлаж, бахархалгүй яах вэ. Одоо ч гэсэн тэр сэтгэл минь дундрахгүй л байна даа. Бас ганц хүүгээрээ бахархах биш түүнд туслаж дэмжиж байдаг багш дасгалжуулагч, нутгийнхан гээд бүх хүнд баярлаж байна. Аав нь өнөөдөр бидэнтэй хамт байсан бол хичнээн баярлах байсан бол гэж бодогдож байна. Аав нь л түүнийг төрсөн цагаас нь эхлээд л бөх болгоно гэж ярьсаар байгаад хожим аавынхаа хүслийг дагаж бөхийн спорттой холбогдсон хүүхэд.

.

-Аварга багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Миний хүү их даруу төлөв хүүхэд байсан. Өөрөө нэг зүйлийг хийнэ гэж зүтгэсэн л бол заавал түүнийгээ биелүүлдэг. Үр дүнг нь заавал үзэх гэж шантрахгүй хичээдэг хүүхэд байлаа. Г.Эрхэмээ маань аав ээжийнхээ үгнээс гардаггүй ажилч хичээнгүй хүүхэд байсан. Хүү минь энэ сайхан амжилт гаргахад миний арга ухаан гэж юу байх вэ дээ. Аав нь л хүүгээ бөх болгох гэж их хичээсэн. Тэр хичээл зүтгэл нь ч биеллээ олж аварга хэмээх сайхан цолыг хүртлээ.

.

-Хоёр жилийн өмнө арслан цол хүртэхэд, бас энэ жил түрүүлж аварга цол хүртэх тэр мөчид танд ямар сэтгэгдэл төрж байсан бол?

-Гэртээ бөх үзээд сууж байтал хүү маань даваа өгсөөд барилдаж эхэлсэн. Эх хүн болсон хойно түрүүлчихээсэй гэж дотроо битүүхэн горьдож л суулаа. Даваандаа ханаагүй байгаа байх, яаж барилдах юм бол гэж бодож байсан. Би хангай дэлхийдээ залбирч, сүүгээ өргөж л суулаа.

.

-Сайхан хүү төрүүлж өсгөсөн учраас нутгийнхаа хүндэт иргэн боллоо?

-Би эгэл жирийн ажилчин ангийн хүн. Ямар ч байсан үүрэгт ажлаа хариуцлагатай хийхийг хичээж явлаа. Эх баригч мэргэжилтэй. Эх үр хоёрыг эсэн мэнд хоёр яс салгах гэж олон жил хичээж явсан. Сайхан хүүгийхээ ачаар Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн боллоо.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain:
Saihan bohduu novsh gej, ene naadmaar bol erleg baisandaa, ushuu turuulenshuu ,
2013-08-06
сарантуяа увс:
Их хүлээсэн шүү. Миний дүү ёстой бяртай жинхэнэ бөх. Эгч нь 2 хүүтэйл дээ. Тэд маань бөх, морь, хөл бөмбөг,сагсан бөмбөг гээд спортуудад элэгтэй. Биеийн бяраар нэгийг оюуны бяраар олныг гэж үг байдаг. Аль аль нь тэгширсэн байвал эр хүн сайхан олныхоо хүндлэлд өлгийдүүлж амьдардаг юм. Төрүүлж өсгөсөн эцэг эх, тосч авсан өлгий нутаг тойлж өсгөсөн монгол түмнийхээ их буян заяанд залбирч яваарай.
2013-08-05
mongol omogshil:
hun husej muruuddug zuilin neg ene undur orgild amjiltand hursen d bayr hurgey ulam ulam sain barildahiig husey
2013-08-05
зочин:
Эрхэмбаяр гээд энэ залууг ойроос харсангүй. Гэхдээ их зөв, даруу залуу шиг анзарагдсан. Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ. Бөх гэхээсээ илүү ийм даруу сайхан хүү төрүүлж өсгөсөн танд баярлалаа. Урт удаан наслаарай. Монголчууд маань ийм сайхан залуучуудаар бүл нэмж өнөржөөрэй
2013-08-05
mongol:
Tand eruul enh sain saihaniig husye! Ur huuhed sain yawna gedeg etseg ehiin baharhal yumdaa. Ta sain hun toruulj usgujee buyantai hun yumaa.Baharhaj baina
2013-08-05
bayaraa:
buaynt eej mn urt naslaarai
2013-08-05
Enkhee:
Ta urt naslaj udaan jargaarai...
2013-08-05
ganbaa:
saihan huu toruulsen Davaadulam egjdee bayr hurgie Mongoliin iim eejuud olon baih boltguai
2013-08-05