Хурандаа Д.Цогтбаатар батлан даалтад гарчээ
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга хурандаа Д.Цогтбаатарыг цагдаагийнхан эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлаад байсан билээ. Тэгвэл Д.Цогтбаатар өнгөрсөн мягмар гаригт батлан даалтад гарчээ. Д.Цогтбаатар нь МУИС, ОХУ-ын тагнуулын академи, мөн академийн докторантурт суралцаж төгссөн бөгөөд тус газарт ажилтнаас эхлээд газрын дарга хүртэлх бүх ажилд ажиллаж байсан аж. Түүнийг тагнуулын ажлын мэдлэг, туршлага сайтай, байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх талаар их зүйл хийсэн нэгэн хэмээн хамт ажиллагсад нь ярьдаг. Үүний хажуугаар Ц.Цогтбаатарыг хэт өөрийнхөөрөө, зөрүүд зантай зарим дарга удирдлагатайгаа таарамжгүй харилцаатай гэдэг мэдээлэл ч байдаг билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ