УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” болжээ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит дээд шагнал, Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” цол, өргөмжлөлөөр шагнажээ.
Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Өвөрхангай аймгийг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж УИХ-ын дарга З.Энхболдыг ийнхүү Хүндэт иргэнээр тодруулжээ. УИХ-ын дарга З.Энхболд нь Өвөрхангай аймгаас төрсөн Монголын Парламентын гурав дахь дарга юм. 1924 онд П.Гэндэн УБХ-ын анхны даргаар сонгогдон ажиллаж байсан бол Д.Лүндээжанцан 2007 онд сонгогдож байжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ