
Тажикистаны шүүх өнөөдөр нисэгчид Владимир Садовничий, Алексей Руденко нарын давж заалдах өргөдлийг авч хэлэлцэнэ. Оросын нисэх онгоцны компанийн нисэгчид Тажикистаны нутаг дэвсгэр дээр зайлшгүй буулт хийх болсон бөгөөд тэднийг улсын хил зөрчсөн гэж үзэн 8,5 жилийн ял тулгасан юм.
Душанбед суугаа ОХУ-ын элчин сайд Юрий Попов Тажикистан улсын ГХЯ-тай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд тус улсын дээд удирдлагуудад Оросын хоёр нисэгчийг даруй хурдан суллах ёстой гэсэн ОХУ-ын байр суурийг ойлгуулсан хэмээн мэдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын үед ч шүүх үед ч тэдний бурууг батлаж чадаагүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ