Үнэн алдартнууд сирид туслана

img

Оросын үнэн алдартны сүм дайн байлдааны улмаас хохирон хэлмэгдэж байгаа Сирийн хот суурин газрын оршин суугчдад тусламж болгон 1,3 сая ам.доллар шилжүүлэхээр бэлтгэж байна. Үнэн алдартны бүх сүм хийдэд бүтэн сарын туршид хандив цуглуулах ажиллагаа үргэлжиллээ гэж “Известия” сонинд сүм хийдийн буяны үйлс, нийгэмд үйлчлэх хэлтсийн хэвлэлийн албаны дарга Василий Рулинский мэдэгдлээ. “Антиохийн сүмийн гадаад харилцаа, хөгжлийн хэлтсийнхэн байлдааны улмаас хохирч байгаа хүмүүст тусалж байгаа. Сирийн эдгээр хүмүүст дулаан хөнжил гудас, хоол хүнсний зүйлс, эрүүл ахуйн эдлэлүүдийг олгосоор байна. Тиймээс бидний туслалцаа нэн чухал байна” гэж Рулинский хэлсэн байна.

Зургадугаар сарын сүүлчээр Оросын дээд хамба Кирилл Сирийн дайн байлдааны улмаас хохирч байгаа хүмүүст туслахыг сүсэгтэн олондоо уриалан иргэдээс тусламж хүлээн авч эхэлсэн юм. Оросын үнэн алдартны сүмээс цуглуулсан дээрх мөнгийг хамба лам Х Иоанн болон Сирийн лалын шашинтнуудын Дээд Муфтий Ахмад Бадрэд Дин Хассун нарт шилжүүлэх аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zojin:
odoo tuslaachee. yamar ashig honjoo haraad baiga yum be ain.
2013-08-06