Т.Үйтүмэн эхнэр хүүхэдтэйгээ амарч явна

img

“Бээжин 2008” зуны XXIX олимпийн наадмын боксын төрлийг МҮОНРТ-ээр Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГТ Т.Үйтүмэн нэвтрүүлэгч нарын хамт тайлбарлан үзэгч олонд хүргэсэн билээ. Түүний “илүү илүү” гэж хэлэх нь зарим үзэгчийн хэлэх дуртай үг болоод байгаа билээ.

.

Тэгвэл цагтаа Монгол Улсын нэрийг тив дэлхийд гаргаж явсан МУГЖ Т.Үйтүмэн амралтаа төрсөн нутагтаа гэр бүлийн хамт өнгөрүүлж байна. Тэрбээр зүгээр ч нэг амарсангүй, Сэлэнгэ нутгаас гарсан анхны аваргынхаа мялаалгын наадмын зохион байгуулах комисст орж ажиллажээ. Энэ тухайгаа наадмын үеэр хэвлэлийнхэн бидэнд дуулгаж амжсан юм.

.

Т.Үйтүмэн гавъяатын гэргийг О.Отгонжаргал гэдэг. О.Отгонжаргал хатагтай өдгөө Азийн боксын эмнэлгийн холбооны гишүүнээр ажилладаг эмч, тамирчин гэх хос мэргэжилтэй.

Дунд сургуульд байхаасаа үерхэж, дотноссон тэд Хүслэн, Түмэнжаргал, Ерөөлт-Үйлс хэмээх хоёр хүү, нэг охинтой гэнэ лээ.

.

Дашрамд дуулгахад, Т.Үйтүмэн гавъяат Сэлэнгэ аймгийн Шаамар сумын  хүүхэд. Багадаа тэрбээр найзууд дундаа “Дэлдэн шар”, “Цахилгаан шар” гэх хочтой байсан гэдэг. Анх 1990 онд Улаанбаатарт хөл тавьж, ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Бандитай танилцан бокстой амьдралаа холбосон юм гэнэ лээ. Тэр цагаас хойш бүтэн үеэрээ тасраад байсан Монголын боксын нэр хүндийг Т.Үйтүмэн залган гарч иржээ.

Тэрбээр 1995 онд тэрээр Ази тивийн аварга, 1997 онд Дэлхийн аваргаас мөнгөн медаль авчирч байсан юм.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Korea:
ilyy.Ilvv.Ilyy
2013-08-10
Nutag:
Neg angiin hoer shvv dee??
2013-08-09
Usaaa:
Ehner n mas ih bolobsroltoi emch xvvxen baih estoi ene ehner n monvvv???
2013-08-09
Zochin:
Selenged naadam vzej baigaa bolhoor selengiin elsen dunduur gutal iim haragdaj baigaan bna. Selenged nogoon zvleg gej yuu ch baixgvi.
2013-08-07
oyuna:
Uneheer saihan engiin hun, baharhaj yavdag, neg yumiig ni shuumjilchihvel hummuust zagnuuldag yum bolov uu, yasan muu gutal umsuu ve, umssun kostum jaahan tiimerhuu. Gehdee ene ch ehneriin buruu l daa. Er hunii huvtsaslaltaas ehneriin her arcgaataig harj bolno
2013-08-06
zochin J.G.:
ene chin nuguu backstreet boys hamtlagiin KEVIN mun uu.....nileen hugshirchij....
2013-08-06
booox:
ILUU,ILYY,ILUU.......iluu
2013-08-06
(:-):
Илүү...илүү...илүү...
2013-08-05
Endok:
Huulhun sh dee. Dandaa ineej yavdag Jargaltai ch amiman doo
2013-08-05
уншигч:
Сайхан яриатай гар шүү...хэхэ Дэлхийн аваргын алтын төлөө Оросын боксчинг ялах боломж уг нь байсан. Мөнгө авахад нь баярлаж байсан ч бас харамсаж байлаа...
2013-08-05
нэг бүсгүй:
Ажил амьдралаа зохицуулж сурсан нь надад маш үлгэр жишээ харагдаж байна. Аргагүй л дээ. Уг нь та 3 хос бэлтгэлийн хувцастэй алхаж явсан бол сэтгэлд их л ойр харагдана даа. Би нөхөртэйгээ хүүгээ хөтлөөд нэг ч удаа амралтын өдрөө хамт алхаж үзээгүйм шиг байна. Тийм л завгүйм байлгүй.
2013-08-05
Анддаа:
Анд минь сайхан эр хүн шүү та нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье Баатарсүрэн
2013-08-05
tiim shuu:
sain tamirchin+sain aav+sain er hun
2013-08-05
0000:
их энгийн хүн шдээ их зангүй ер нь сайн эр хүн гэж хэлнэ дээ
2013-08-05
спорт:
Сайхан хүн, бахархмаар тамирчин. Зах зээлийн хүнд хэцүү тарчиг үед Монголынхоо нэрийг гадаадад гаргаж байсан даа. Даанч гадны шүүгч нар их хавчиж булхайцсан гэдэг юм билээ.
2013-08-05