
Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Уг хуралдааны дараа МАН-ын бага хурал эхлэх ёстой. Гэвч одоогийн байдлаар гишүүдийн ирц хүрэлцэхгүй байгаа талаар манай сурвалжлагч газар дээрээс нь мэдээлж байна.
Бага хурал 310 орчим гишүүнтэй, тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Хөдөө орон нутгаас Бага хурлын гишүүд ирсэн байгааг эх сурвалж мэдээлж байна. Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд ямар оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн. Сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой байсан уу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэхийн зэрэгцээ Намын их хурлыг хуралдуулах тов гаргах юм. Түүнчлэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас тавьж байгаа намын удирдлагуудыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөнө.
Өнөөдөр болох Бага хуралд С.Баяр, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нар оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл дөнгөж сая С.Баяр бага хуралд оролцохоор Тусгаар тогтнолын ордонд хүрэлцэн иржээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ