Нефть дамжуулах хоолой дэлбэрч 15 хүн амиа алджээ

Дэлбэрэлтийн улмаас хоолойг янзлаж байсан 15 ажилчин амиа алдсан байна. Хэдхэн хоногийн өмнө уг хоолойг дэлбэлсэн бөгөөд түүнийг засахаар ажиллаж байсан ажилчид дараагийн дэлбэрэлтийн золиос болжээ.
Энэхүү дэлбэрлэлтэд өртсөн хоолой Йемений хувьд чухал ач холбогдолтой объектуудын нэгд зүй ёсоор тооцогддог байна. Хоолойгоор өдөрт 125 мянган баррель нефть урсан өнгөрдөг байжээ. Орон нутгийн зарим омог 2011 оноос хойш ямар нэгэн шалтгаангүйгээр нефть дамжуулах хоолойг дэлбэлэх болсон гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ