Зах, худалдааны төвүүдийн автозогсоол стандартын шаардлага хангахгүй байна

Шалгалтаар автомашины зогсоолын талбай хүрэлцдэггүй, нэмж байгуулах нөөц байхгүй, зогсоолын эгнээ хооронд болон зориулалтын бус газарт машин байрлуулдаг, замын зорчих хэсэг болон явган хүний замыг зогсоолын зориулалтаар ашигласан, автомашины зогсоол дээр үйлчилгээний цэгүүд байгуулан худалдаа эрхэлж байгаа зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
“Автозогсоолын ерөнхий шаардлага”, “Монгол Улсын стандарт”-аар Автозогсоол эзэмшигч нь ажил үйлчилгээний үед хүрэлцэхүйц зогсоол, талбайгаар хангах, талбай хүрэлцэхгүй тохиолдолд нэмж зогсоол байгуулах, ил зогсоол байгуулахдаа “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасны дагуу тээврийн хэрэгслийн үйлчилгээ, гаражийн байгууламжийн төлөвлөлтийн дагуу төлөвлөх шаардлагатай.
Мөн захын 50 худалдах цэг тутамд автомашины дээд хязгаарыг 25, худалдааны төвийн 100мкв талбайд автомашины дээд хязгаарыг 7 байхаар төлөвлөсөн байдаг байна. Түүнчлэн автомашины эзлэх талбай, зай хэмжээг баримтлан зогсоолын тээврийн хэрэгсэл байрлах байрлалыг цагаан зураасаар, аюулгүй тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэж, зориулалтын байрлалаас бусад хэсэгт автомашин байрлуулахыг хориглодог. Тиймээс төлөвлөлтөд тусгагдаагүй болон нэмж зогсоол байгуулах боломжгүй барилга байгууламж эзэмшигчид зогсоолын хэрэгцээг тодорхойлж, шаардлагатай хэмжээний зогсоол байгуулах боломжгүй барилга байгууламж эзэмшигчид үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх талаар дорвитой арга хэмжээ авахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэгт санал болголоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ