Элчин сайдын яамдаа хаасаар байна

img

Ойрхи Дорнод, Африкийн хойд хэсэгт байрладаг элчин сайдын яамдаа ирэх бямба гараг хүртэл түр хугацаагаар хаах арга хэмжээ авах шийдвэрийг АНУ гаргасан байна.

Өнгөрсөн ням гарагт болзошгүй халдлагаас хамгаалах үүднээс Ойрхи Дорнод болон хойд Африк дахь нийт 21 Элчин сайдын яамаа хаасан билээ. Тэгвэл өчигдрөөс Алжир, Афганистаны Кабул, Иракийн нийслэл Багдад дахь дипломат албаны газраа нээсэн аж. Харин Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Даби, Дубай, Йорданы Амман, Египетийн Каир, Саудын Арабын Эр-Рияд, Дахран, Жидда, Катарын Доха, Бахрейний Манама, Оманы Маскат, Ливийн Триполи, Йемений Санаа, Мадагаскарын Антананариву, Бурундигийн Бужумбура, Суданы Хартум, Руандагийн Кигали, Мавританы Порт-Луис хот болон Джибути, Кувейт улс дахь нийт 19 Элчин сайдын яамаа маргаашнаас эхлэн  “FBI”-ын тусгай хамгаалалтад доор хаахаар болжээ. АНУ-ын жуулчдад хандан аюулгүй байдлаа хангах үүднээс энэ наймдугаар сарыг дуустал Ойрхи Дорнод болон хойд Африкийг зорихгүй байхыг анхааруулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголоор "холбооны мөрдөх товчоо" гэдэг юм сэтгүүлчээ, юм их уншиж бай л даа, таг харанхуй сэтгүүлч байх юм аа
2013-08-05