
МАН-ын Бага хурал өглөө 10.00 цагаас хуралдах ёстой байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар 15.00 цагт хүртэл хойшлуулаад байна. Бага хурлаас урьтаж, МАН-ын Удирдах зөвлөл өглөө 09.00 цагаас эхлэн хуралдсан. Удирдах зөвлөлийн хурал өндөрлөж, залгуулаад Бага хурал хуралдуулна гэж байсан ч ийнхүү ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлуулаад байна. Харин “Шинэчилье” хөдөлгөөнийхөн МАН-ын удирдлагуудыг ирц бүрдүүлж чадахгүй, санаатайгаар ирц бүрдүүлэхгүй байна гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Үүнтэй зэрэгцэн Шинэчлэлийн хороо өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн Тусгаар тогтнолын ордны гадна гэр барьж, МАН-ын шинэчлэлийн талаар иргэдээс санал авч байсан. Гэтэл уг гэрийг албан хүчээр буулгаад байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ