Нийслэлийн хүн амын 92,4 хувь нь газраа өмчилж аваагүй байна

img

  2002 онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж заасан байдаг. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь  түүний байршил, зориулалтаас хамааран өөр өөр хэмжээтэй байх бөгөөд нийслэлийн иргэд 0,07га хүртэл хэмжээтэй газрыг нэг удаа үнэгүй өмчлөх боломжтой юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 93,291 иргэн буюу нийт хүн амын 7,6 хувь нь л газраа өмчлөн авчээ. Тиймээс НИТХ-аас нийслэлийн иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээг нарийвчлан тогтоож, 2014-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөлгөөнд тусгуулахаар тогтоол гаргасан юм. НИТХ-ын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 52 байршилд нийт 15 309 га газрыг өмчлүүлэхээр болж, иргэдэд өмчлүүлэх газрыг хамгаалалтад авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгоод байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнх:
Газрын албаныхан газар олгохдоо голын дагуу үер усанд автах газар, өндөр уулан дээр албаар ухуулж буулгахаа болих хэрэгтэй. Байгаль дэлхийгээ хайрлая, уул усаа хэвээр нь байлгая.
2013-08-05
SETGEL:
UGUH GAZARGUI BAIJ YU YRIAD BGAAN.
2013-08-05
gazar olgohgvi bga gdg...:
3 jil gazar olgohgvi gsn hariult awch bn SXD odoo boltol gazar olgohgvi bn
2013-08-05
irgen:
haana avhiin hodooo yu utgaguishdee.
2013-08-05
Зориг:
Эзгүй газар хэзээ дэд бүтэцтэй болно газар өмчлөх юм бэ, түрүүчийн газар өмчилсөн газар одоо болтол цахилгаангүй байж л байна.
2013-08-05