Зүрхний өвчтэй Г.Нямдаваад тусламжийн гараа сунгахыг хүслээ
Монголын Зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Залуу зохиолчдын холбоо” санаачлан зүрхний хагалгаанд орох гэж буй Г.Нямдаваа хэмээх 18 настай хүүгийн эмчилгээний зардалд зориулсан “Зүрхний хайлан” хандивын тоглолтыг энэ сарын 10-нд зохион байгуулах гэж байна.
Г.Нямдаваа нь зүрхний хэм алдалт, зүрх томролт гэсэн оноштой байнга эмчийн хяналтад байдаг бөгөөд сүүлийн үед биеийн байдал муудаж байгаа учраас яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байгаа юм. Тэрээр Энэтхэг улсад очиж нийт 30 сая төгрөгийн төлбөртэй зүрхний хэм алдалтыг засах, зүрхний хавхлага солих гэсэн хоёр хагалгаанд орох ёстой юм.
Уг өвчин нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай 27 өвчний жагсаалтад ороогүй юм байна. Хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид “Эдгээр өвчний жагсаалтыг судалгааны үндсэн дээр дахин гаргах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарынхан үүрэгт ажилдаа хойрог хандаж байна. Урлагийнханаас түрүүлж өвчинд шаналж буй иргэддээ анхаарал хандуулах ёстой” хэмээн мэдэгдэж байсан.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ