Төрөөс тэрбум төгрөг завшсан хурандаа нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

img

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын  газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шалгуулж байна.

Тэгвэл хэргийг Нийслэлийн прокурор хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

 Тэдэнд 2012 оны аравдугаар сард Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хурандаа нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд ЦЕГ-ын үе үеийн удирдлагуудын үед дээрх албан тушаалд ажиллаж байжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xaxa:
Tegsgeed namjdag uye ungursun.ed nar toxison yalaa awaad shorond orno
2013-08-06
Uukaa:
Tegs geed l namjina biz.
2013-08-05
land 200:
heden jiliin umnu tomtom hurandaa nar land 200 unaal ih todorch bsima tednii l 1 bhda tsagdagin tsalingaar tiim mashin avlaa yu avch haragdaach
2013-08-05