Автобусны хуучин буудал дээр зогссон жолоочид хариуцлага тооцно
Энхтайвны өргөн чөлөө Офицеруудын ордны урд талын хуучин автобусны буудал дээр зогссон жолоочид хариуцлага тооцохоор болжээ. Энэ талаар ЗЦГ-аас тодруулахад “Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордны хуучин автобусны буудал дээр зогссон нийтийн тээврийн автобусны жолоочид 2013.08.06-ны өдрөөс эхлэн хариуцлага тооцох болно. Учир нь Нийслэлийн тээврийн газарт албан мэдэгдлийг долоо хоногийн өмнө хүргүүлсэн боловч шаардлагатай арга хэмжээ авсангүй” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ