Нобелийн шагналтныг хүлээн авсангүй

img

 

Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч Нобелийн шагналт хатагтай Тавакуль Карманыг Египет рүү оруулаагүй байна. Хатагтай Тавакуль Мухаммед Мурсигийн талыг дэмжихээр тус улсад ирсэн аж. Тэрбээр Арабын Эмиратаас Каирт ирж хил нэвтрүүлээгүйн улмаас ирсэн онгоцоороо эргэн ирсэн байна.

Тавакуль Карман 2011 онд Лейма Гвоби, Элен Жонсон-Серлиф нарын хамт эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, бүрэн эрхийн төлөө тэмцлээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ