Долоон удаа сонгогдож геннист бүртгэгдэв

img

Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан  долоо дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдон түүхэн амжилтын эзэн боллоо. 89 настай Мугабе нийт сонгогчдын 61 хувийн дэмжлэгийг авсан юм. “Ройтерс” агентлаг “Мугабе 1987 оноос хойш ерөнхийлөгчөөр тасралтгүй ажилласан нэгэн. Дэлхийн түүхэнд анх удаагаа долоо дараалан төрийн өндөр сэнтийд заларсан гарамгай удирдагч” хэмээн бичсэн байна.

Сонгуульд өрсөлдсөн сөрөг хүчний төлөөлөгч Цвангирай “Мугабег луйврын аргаар санал авсан, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байх болно. Манай нам цаашид Мугабегийн намтай хамтарч ажиллахгүй” гэдгээ мэдэгдэж эвслийн Засгийн газраас гарах шийдвэрээ танилцуулсан байна.

Энэхүү мэдээллийн дараа ерөнхийлөгч Роберт Мугабе “Би ямар нэгэн луйвар хэрэглээгүй. Би иргэдээ тийм муухайгаар хуурахгүй. Эвслийн Засгийн газар анх байгууллагдаж байхад олон зүйлийг эх орондоо хийнэ гэх үүднээс гарын үсгээ зурж байлаа. Харин одоо бодоход буруу шийдвэр гэдгийг мэдлээ” хэмээн хариулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон парламентын сонгуульд Мугабегийн нам 158, харин Цвангирайгийн нам 49 суудал авсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хотын Залуу:
Яг үнэн. Хүний мах иддэг Мугавэ, 13 р зууны үеийн шашин ид шидийн сэтгэдгээтэй Монгол хоёр мөн ч адилхан байна даа.
2013-08-06
МОНГОЛ:
ҮХДЭГГҮЙ ЭЭ САЙХАН ХҮҮР ЮМ АА
2013-08-06
Махчин:
Хүний мах иддэг махчин Мугабе, хийрхэгч Монгол хоёр гиннес рүү нэгэн зэрэг довтолж байна.
2013-08-06