800 сая иргэнээ үнэгүй хооллоно

img

  Энэтхэгийн парламент хүн амынхаа гуравны нэгийг хүнсээр хангах хөтөлбөрийн төслийг хэлэлцэж эхэлжээ. Хэрвээ энэ хөтөлбөр хэрэгжвэл жилд 24 тэрбум ам.доллар зарцуулах юм. Хуулийн дагуу сар бүр 800 сая иргэнд тус бүр  таван кг гурил, будаа олгох аж. Шүүмжлэгчид энэ арга хэмжээг популист алхам гэж нэрлэж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 30 гаруй хуульд ямар нэг өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ