Хэмнэлтээрээ алдартай тэрбумтан эмэгтэй

Энэ онд дэлхийн баячуудын тоонд 1426 тэрбумтан шинээр орсон аж. Үүнээс 138 нь эмэгтэй тэрбумтан юм байна. Хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын эхэнд L’Oreal группийн 30 хувийн хувьцаа эзэмшигч өдгөө 91 настай Лилианэ Бэттэнкурт орж, жагсаалтыг хоёр дахь удаагаа тэргүүлсэн байна. Тэрбээр энэ жил 30 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн нийт баячуудын есдүгээр байранд жагссан ажээ.
Өнгөрсөн онд тэрбээр Мэйэрс L’Oreal группийн төлөөлөн удирдах зөвлөлд ажилласан байна. Түүнийг уг албанд том хүү Жэн Виктор нь томилсон аж. Гэсэн хэдий ч удалгүй албан тушаалаас нь буулгасан гэнэ.
Дэлхийн хамгийн баян эмэгтэй Лилианэ Бэттэнкурийн талаар хэвлэлүүд “Огтхон ч мөнгөө ил гаргадаггүй, мөнгөө хэмнэхийн тулд автобусаар явдаг. Түргэн хоол захиалж идэж, 150 жилийн тэртээх ээжийнхээ хувцсыг одоо хүртэл өмсдөг хэмнэлтэй нэгэн” гэж дүгнэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ