Б.Алтсүх: Нүүрсний экспорт сая тонноор буурсан

img

Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхтэй нүүрсний экспортын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

.

 -Нүүрсний салбарын өнөөгийн байдлын талаар товч танилцуулаач?

-Нүүрсний салбар сүүлийн 2-3 жилд маш эрчимтэй, хөгжлийнхөө дээд цэгт хүрч байсан. Тодруулбал, Хятад улсын нүүрсний импорт нь жилдээ 60 гаруй сая тонн байдаг. 2011 онд Австрали улсад үер болж, уурхайнууд нь зогссонтой холбоотойгоор Хятад улсад нүүрсний хомсдол үүссэн учраас манайхаас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж, үнийг ч мөн өсгөсөн. Энэ үед манай нүүрсний уурхайнууд нээгдэж байсан мөчлөгтэй давхцсан учир манай нүүрсний салбар сэргэсэн. 2012 онд Хятад улс манайхаас 20 гаруй сая тонн нүүрс авсан. Бусад улсууд үүнээс санаа авч, Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэх нь өссөн. Үүнд ОХУ шинэ тоглогч болж байна. Мөн Киргиз, Мозенбек дээрээс нь Америк, Канад гэх мэт улсууд нүүрсээ Хятадад нийлүүлж байна.

Эгзэгтэй байгаа энэ үед Монголын нүүрс тээврийн талаасаа хүндрэлтэй боллоо. Одоо энэ чиглэлийн 100 орчим уурхай ажиллаж байгаа болохоор уг нь уурхайн хүчин чадлын хувьд манайх маш өндөр. Ямар ч байсан Хятадын нүүрсний жилийн хэрэгцээг дангаараа хангах боломжийн нөөцтэй.

.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад одоогоор манай нүүрсний экспорт хичнээн тонноор буураад байна?

-Өнгөрсөн оны хагас жилд манай улс Хятад руу 8.4 сая тонн экспортлосон байдаг. Энэ жил 7.4 сая тонн буюу нэг сая тонноор буурсан байна. Энэ нь экспортын бүтээгдэхүүнээс орох орлогод их нөлөөлж байна.

.

Ер нь бол нүүрсний экспорт өсөхгүй байгаагийн бас нэг шалтгаан Хятадын төр засгийн удирдлагууд солигдсонтой холбоотой. Өмнө нь тус улс үсрэнгүй хөгжлийн бодлого баримтлаж байсан бол одоо тогтвортой хөгжлийн бодлого баримтлаж эхэллээ. Тодруулбал, хэрэгцээнээсээ илүү гарсан барилга байшин барих, гангийн үйлдвэрлэлүүд нь хумигдах хандлагатай болж, өсөн нэмэгдэхгүй байна. Энэ мэт байдлаас болоод манай нүүрсний экспорт ерөнхийдөө буурчихлаа.

.

Дэлхийн зах зээлд үнэ, чанар хоёроороо нүүрс өрсөлддөг. Монголын нүүрс чанараараа бусад орныхоос дутахгүй. Гэхдээ боловсруулалтын түвшин хангалтгүй байгаа. Бусад улс нүүрсээ угааж баяжуулж байгаа бол манайд “Энержи ресурс”-аас бусад нь голдуу түүхийгээр нь гаргаж байна. Үүгээрээ бусад улстай өрсөлдөж чадахгүй байна. Түүнчлэн үнийн хувьд тээврийн дэд бүтэц хөгжөөгүй байна. Өөрийн тээврээр нүүрсээ аваачиж өгөх боломжгүйгээс хил хүртэл зөөгөөд цаашаа Хятадын төмөр замаар, эсвэл хойшоо оросын төмөр замаар зөөх шаардлагтай болж байна. Оросын хувьд тухайн улс өөрийн бүтээгдэхүүнээ гаргахын тулд манай нүүрсийг зөөхгүй байгаа. Хоёрдугаарт автомашинаар зөөж байгаа нүүрсний өөрийн өртөг өндөр байна. Шатах, тослох материалын үнэ өндөр байгаагаас нүүрсний зардал өсч байна.

.

Төр засгийн зүгээс аль болох их хэмжээний нүүрс экспортлох үүднээс бүх талаар нь дэмжих талаар бодлого баримтлаж байгаа. Гэхдээ нүүрсний салбарт тусгайлсан бодлого баримталж байгаа зүйл байхгүй. Бусад салбартай ижлээр гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Өчигдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл 250 км төмөр зам татах ажил 30 хувьтай явж байна гэсэн. Төрөөс нүүрсний үнийг бууруулъя гэвэл хамгийн нэгдүгээрт төмөр замын ажлыг яаравчлуулах хэрэгтэй байна. Ингэвэл тээврийн зардал багасч өрсөлдөх чадвар сайжирна.

.

-Тэгэхээр ирээдүйд ч гэсэн нүүрсний экспорт одоогийхоос төдий л нэмэгдэхгүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Гэхдээ ер нь бол ирээдүйд ямар болох талаар бид таамаглаж байна уу гэхээс яг таг хэлж мэдэхгүй байна.

.

-Таамаглаж байгаагаар ямар байх вэ?

-Манай төмөр замын царигийн асуудал маргаантай хэвээр байна. Уг нь эдийн засгийн утгаараа нарийн царигтай байвал олон хэмнэлтийг хийх боломжтой байгаа. Энэ нь цаг хугацааг ч хэмнэнэ. Гэхдээ улс төрийн талаасаа болон геополиткийн талаасаа заавал өргөн байх ёстой гэж яриад байдаг. Энэ талаас нь би тайлбарлаж мэдэхгүй байна. Өргөнөөр хийгдвэл зардал болон цаг хугацааны хувьд их болно. Гэхдээ энэ талаар бодлого тодорхойлогчид нь тооцож үзэж байгаа байх аа. Төмөр зам баригдаад дуусвал нүүрсний экспорт нэмэгднэ.

.

-Тавантолгойн нүүрсний олборлолт ерөнхийдөө зогсонги байдалд орж, маш бага хэмжээний нүүрс олборлож байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Нүүрс олборлохоос өмнө асар их бэлтгэл ажил шаарддаг. Уурхайгаа эхлээд нээж, нүүрсэн дотор байгаа усыг шүүрүүлээд, хөрсийг нь хуулах үйл ажиллагаа явагддаг. Тавантолгойн зүүн цанхийн уурхай өнгөрсөн жилээс эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ одоогоор хөрс хуулалтын ажил явагдаж байгаа болохоос нүүрсээ зөөх ажил зогсох байдалтай байна. Өмнө нь “Цагаан хад” гэдэг газарт нүүрсээ аваачиж овоолоод тэндээс нь хятадын машинууд очиж ачиж авдаг байсан. Гэтэл энэ газарт хүн амьдрах орчин муутай, байгаль бохирдсон, үргүй зардал нэмэгдсэн зэрэг шалтгаанаас үүдээд шууд уурхайгаасаа Хятадын хил давуулж өгөхөөр болсон. Энэ талаар хоёр улсын хоорондын бэлтгэл ажил хийгдэж байна. Одоохондоо Хятадын эрэлт буурсан ийм үед зогсолтын байдалтай байна. Баруун цанхийн тухайд уурхайгаа нээгээд хөрс хуулалтын шатандаа явж байгаа. “Эрдэс Таван толгой”-н зүүн цанхийн уурхай дээр сая гаруй тонн нүүрс авахад бэлэн болчихсон байна.

.

-Бусад компаниудын нүүрсний олборлолт ямар байгаа вэ?

-“Энержи ресурс”, “МАК”-ийн уурхайнууд одоогоор олборлолтоо хийгээд тодорхой хэмжээний экспортийн үйл ажиллагаа явуулж байна. “Саус гоби сэндс”, “Чинхуа-МАК Нарийн сухайт” компанийн уурхайнууд хөрс хуулалтын ажил хийгдээд явж байна.

Гэхдээ Хятадын зах зээл нааштай болвол манай бүх уурхай нүүрсээ гаргахад бэлэн байгаа.

.

-Хятадын эрэлт буурсан энэ үед бид гуравдагч оронд нүүрсээ гаргах асуудал урган гарч ирдэг?

-Энэ ямар ч боломжгүй. Хятадын нутаг дээгүүр онгоцоор л зөөдөггүй юм бол ийм боломж байхгүй. Мэдээж манай нүүрсийг Хятад улс төмөр замын хүчин чадал зэргээс хамаараад өөрийн өрсөлдөгч улсууд руу зөөх сонирхол байхгүй. Гэтэл манай улсаас Япон, Солонгос зэрэг улсууд маш алслагдмал байна. Нүүрс өөрөө маш овортой ашигт малтмал болохоор үүнийг Хятадын нутгаар юм уу эсвэл Оросоор дамжуулах шаардлагатай байдаг. Хэрвээ Оросоор дамжвал 5000 км туулж байж далайн боомтод хүрнэ. Харин Хятадын нутгаар 1500 км туулах шаардлага тулгарч байна. Тэгэхээр нөгөө нүүрсний өртөг нэмэгдээд Австрали зэрэг улсын далайн тээврээр ирж буй нүүрснээс өндөр үнэтэй болчихоод байна.

.

-Одоогоор манай улсын нүүрсний нөөц ямар байгаа вэ?

-Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 21 орчим тэрбумыг нарийвчилсан хайгуулаар тогтоосон. Гэтэл жилд 30 орчим сая тонн нүүрс гаргаж байгаа. Үүнээс үзэхэд бид 300 жил хэрэглэх нүүрсний нөөцөө тогтоосон байна.

.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурч байгаа. Үүнийг төрийн бодлого тодорхойгүй байгаатай холбодог?

-Манай улс 1997 оноос хойш хөрөнгө оруулалтыг дэмжье гээд хуулиа хэт задгай тавьж, үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт ч их орж ирсэн. Гэтэл ихэнхи иргэд “Монгол Улсын газар нутгийн дийлэнхийг гадныхан эзэмшлээ” гэх зэргээр их шүүмжилдэг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гарсан. Та бүхэн мэдэж байгаа байх. “Саусгоби сэндс” компани өөрийн уурхайг манайд мэдэгдэлгүй Хятадын компанид худалдахаар гэрээ байгуулсан байсан. Энэ мэт шалтгаанаас үүдэж уг хуулийг гаргасан. Энэ хуульд би сайн муу болсон гэсэн үнэлэлт өгч чадахгүй. Гэхдээ тусгаар тогтносон улсын хувьд ямар нэгэн бодлого барих нь зөв. УИХ-аараа хэлэлцээд энэ хуулийг баталсан тул буруу гэх үндэс байхгүй.

.

Дээрх хуультай холбоотойгоор хөрөнгө оруулалт буурч байгаа гэсэн асуудал ярьдаг юм билээ. Гэхдээ хуулиас болоод хэдэн хувь буурсан гэсэн нарийвчилсан судлагаа байдаг юм уу бүү мэд. Ерөнхийдөө дэлхийн зах зээлийн хямралаас үүдээд хөрөнгө оруулалт, экспортын бүтээгдэхүүн буурах хандлага байна.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi uurxaichin:
nvvrsnii bodlogo bariltsaj baisan odoo xeregjvvlj bgaa gol xvn baij bvv med gej yamar ch ix yaridag yum be dee chi medej baix yostoi shvv dee jaaxan bolobsroltoi turiin xvn shig xariulaach chi xurungu oruulalt xeden xubi yunaas bolsniig medexgvi yum bol xen medex be
2013-08-06
зочин:
Өргөн төмөрзам тавьбал . дайсан. вагоноор хамаг зэвсгээ ачаад шууд ороод ирнэ гэх үү Наймаа хийх гээд хужаа нар хүний хүссэн болгонийг хийгээд манайхан бол их юмтай хүн хөндлөн хэвтээд байхаар ийм болоод байгаа юм Өөрт нь юм унахгүй бол Монгол хүн ч зөрүүд ухна гэсэн үг
2013-08-06
eh oronchuudad:
nuurs zuuguud duuslaa uhlee hatlaa geed orilood bdgiim bna lee .300 jil genee kkk taivan bmaar yum bna shuu
2013-08-06
buuu:
zasguin gazraas bolood baigaa muu esvel ajil hiihgui baigaa muu buu med
2013-08-05
arail:
arai
2013-08-05
zochin:
hagas jild 8.4 say tonn jild 30 say ch geh shig toonuud oilgogdohgui l bn daa
2013-08-05
ZOCHIN:
GUDMAND TUTS AJILLUULJ BAISAN IIM HUNEER NUURSNII BODLOGO BARIULCHIHAAR YAJ ULS ORON URAGSHLAHAV DEE... YADAJ MEDLEG BOLOVSROLTOI, TURSHLAGATAI HUN TAVICHAACH DEE... ZUV BODLOGO BAIVAL ULS OROND HEREGTEI SHT... HUNII BELDEED UGSUN HEDEN MEDEEG HELEED L BODLOGO UU?
2013-08-05
zochin:
Uchriig ni oilgohgui baisan. Iim uchirtai baij
2013-08-05
qwertyui:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-05
иргэн:
Нөгөө их хуралд суусан малууд болох бие даагчид МҮАНынхан, нөгөө шизо Уянга нар ямар нэг тайлбар хийгээч. Амлалт нэхнэ гээ л бсан. Одоо өөрсийн амлалтын үр дүнгээ тайлбарлуул яасийм бэ?
2013-08-05
llөөөө:
оросын хөдөлмөрийн баатар женко-д баяр хүргэе
2013-08-05
хувьцаа горьдогч:
Бүү мэд.Бурхан л мэддэг байх даа.Борлуулалт байхгүй ажиллаж байна гэхээр өр үйлдвэрлэж, өрөнд баригдаж байгаа гэж ойлголоо.Хэцүүхэн л юм байна.Прагматик, эксперт хүний үгс байна.Дээрхтэй санал нэг байна.
2013-08-05
Баярлалаа:
Баярлалаа, мэдээг тааллаа
2013-08-05