755 хоригдол нийгмийн даатгалаа нөхөн тооцуулах хүсэлт гаргажээ

Одоогийн байдлаар 755 хүн энэ хуульд хамрагдах хүсэлт гаргажээ. Тухайн хүний өөрийх нь хүсэлтийг харгалзаж энэ хуульд хамруулж байгаа. Тиймээс хэрвээ шоронд ял эдэлж байгаа тухайн хүн бидэнд “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль”-д хамрагдах хүсэлтээ гаргаагүй бол хамрагдахгүй” хэмээн НДЕГ-ын Хяналт үнэлгээ шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн М.Гэрэлмаа хэлж байна.
Дашрамд дурдахад дээрх хуулийн хэрэгжих хугацааг сунгахаас өмнө иргэд НДЕГ-ын ачааллыг нэмэгдүүлж, өдөрт 10 орчим мянган хүн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргаж байсан. Харин хугацааг сунгасантай холбоотойгоор иргэдийг идэвхитэй оролцож, цагийг нь тулган ирж НДЕГ-ын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхыг тус байгууллагынхан хэлж байсан юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ