Нэг сарын хугацаанд 43 иргэн хүсэлт гаргажээ

img

Гадаадад ажиллаж байгаа иргэд “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль”-д хамрагдах үүднээс өнгөрсөн долдугаар сараас http://203.91.118.155/refund/ линкээр бүртгүүлэх боломжтой болсон. Тэгвэл нэг сарын хугацаанд гадаадад амьдардаг 43 иргэн уг хуульд хамрагдах хүсэлт гаргажээ.

Гадаадад байгаа иргэд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа цахим мэдүүлгээ бөглөсний дараа өөрийг нь Монголд төлөөлөх хүнээ заавал сонгон, гадаад паспортын нүүр хэсгийг хавсарган илгээх юм байна. Харин төлөөлөх хүн нь 10 дугаар сарын 1-ээс өмнө харъяа газрынх нь нийгмийн даатгалын хэлтэст ажилласан жил нөхөн тооцохтой холбоотой бичиг баримтыг нь бүрдүүлэн, хураамж шимтгэлийг нь барагдуулах ёстой аж. Үүний дараа тухайн гадаадад амьдарч буй иргэний хүсэлт баталгаажих юм байна.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ