МАН-ын Бага хурал хаалттай горимд шилжив
310 гишүүнтэй МАН-ын Бага хурал өнөөдөр 15.00 цагийн орчимд 71 хувийн ирцтэйгээр эхэлж, хурлын эхлэлийг сэтгүүлчдэд нээлттэй зохион байгуулсан. Бага хурлын нээлтийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин улстөрийн илтгэлээр эхлүүлсэн. Түүний дараа “МАН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий зохицуулагч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат намыг шинэчлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, илтгэл тавив. Үүний дараа МАН-ын VIII дугаар бага хурал хаалттай горимд шилжлээ.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ