Домогт нисгэгч амиа алджээ
“Sprint Car”-ын машинаар 40 гаруй жил уралдсан нисгэгч Крамер Уильямсон ослын дараа нас баржээ. Тэрээр Америкийн Пенсильван мужийн Lincoln Speedway зам дээр осолдсон байна.
Нисгэгч дөрөв дэх эргэлт дээрээ уралдаж байсан машинтай мөргөлдөн нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэн хагалгаа хийлгэсэн ч амжилттай болоогүй аж.
Уильямсон насаа нуудаг байсан ч 40 гаруй жил уралдаан тэмцээнд оролцож байсан юм. Түүнийг нас барсан мэдээ энэ төрлийн спорт сонирхогчдод хүндээр тусч гүн эмгэнэл илэрхийлж байна.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ