
Өнөөдөр ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тулүер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай.Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно.Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ