Шинэчилье гэвэл нэр цэвэр хүмүүсийг оруулж ирэх ёстой
МАН-ын шинэчлэгчдийг нийгэм анхааралтай ажиглаж байгаа. Тэгвэл МАН-ын Шинэчлэлийн асуудлын талаар хандсан ил захидлыг МАН-ын “Шинэ хүч хөдөлгөөн”-ийг үндэслэгч, Норвегийн амьдралын шинжлэх ухааны их сургуулийн ЭША, Хөгжлийн бодлого судлаач М. Найданхүү илгээсэн байна.
Тэрбээр захидалдаа “МАН-ын ялагдал 2009 оноос хойш сонгуулиас сонгуульд үргэлжилсээр л байна. Намын шинэчлэлийн асуудал яригдсаар байгаа боловч ямар ч амжилтанд хүрсэнгүй өнөөг хүрлээ. “Шинэчилж байна”, “Шинэчилнэ” гэж их ярьж байгаа боловч бахь байдгаараа байгаа учир шалтгаанаа олох хэрэгтэй байна. Бага сага өөрчлөлт, ахиц бий болж буй боловч хангалттай бус байна.
Шинэчлэхийн төлөө санаа сэтгэлтэй, зүтгэхэд бэлэн байгаа хүмүүст боломжийг нь олгох асуудал ер яригдахгүй, хөндөгдөхгүй байгаа нь гайхмаар.
Намаа шинэчилье гэвэл юуны өмнө улс эх орны эрх ашгийг боддог, үүний төлөө зүтгэдэг, сэтгэдэг, нэр цэвэр хүмүүсийг намын бүх түвшинд оруулж ирэх ёстой. Ийм залуучууд олон зуу, мянгаараа манай намд байгаа.
Гэтэл сүүлийн 5-н сонгуульд дараалан ялагдахад гол үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд, тухайлбал, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-эрдэнэ болон НАМОХ-ны тэргүүн Б.Амарсанаа, ЕНБД асан У.Хүрэлсүхийн зөвлөхүүд... гэх зэрэг олон нөхдүүд “Шинэчлэл” яриад эхэлж буй нь Үнэнд үл нийцэх ичгүүртэй хэрэг гэж шударга гишүүний хувьд би бодож, дүгнэж байна.
Уг нь эдгээр нөхдүүдийг огцруулах талаар ярих нь шударга юм. Гэтэл эд өөрсдөө манлайлан нэг баг болон ажиллаж байгаа, алдаж онож буй МАН-ын дарга, EНБД, УЗ-өө огцруулах талаар ярьж байгаа нь дэндүү шударга бус, гутамшигтай хэрэг бус уу ?!!...
Намын “Үнэн” сонин болон олон мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн залуучууд, оюутны байгууллагыг толгойлох ёс зүйн, ёс суртахууны эрх эдгээр этгээдүүдэд байгаа гэж үү ?!! 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, одоо намын удирдлагын түвшинд нэлээд дээгүүр эрэмблэгдэж буй эдгээр этгээдүүд өөрсдөө нэн түрүүнд огцрох ёстой !!!
Эдний “Муу нэр луу данс” нь намд хангалттай гай болсон гэж бодож байна. Одоо эднийг өөрчлөх цаг болсон. МАН-ын мянга мянган гишүүдийн эрх ашиг, итгэл үнэмшил, зүтгэл зорилго иймэрхүү албан тушаалын хэнээтнүүдээс болж хохирох ёсгүй! хэмээн хатуу хэлж, бодож, шаардаж байна.
Аливаа улс төрийн нам нь улс эх орноо хөгжүүлэх Шинжлэх ухааны үндэслэлтэй Хөгжлийн бодлого дэвшүүлж, шат шатны сонгуульд өрсөлддөг. МАН нь сонгуулийн сурталчилгаа, PR дээрээ удаа дараа алдсан учраас бид сонгуулиудад ялагдлаа. Сонгогчдын өгсөн дүнг шударгаар хүлээж, бүгд хариуцлагаа үүрэх ёстой.
Намын сонинг сонин шиг аваад явах, залуучууд, оюутны холбоодоо холбоо шиг аваад явах олон мянган авъяаслаг, шударга, зарчимч эрдэмтэн мэргэд, өндөр боловсролтой залуус манай намд бий гэдэгт итгэж байна.
Хэрвээ МАН-ын удирдлагуудын намын болон олон мянган жирийн гишүүдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж, МАН-н дотоод ардчилал, шударга журмыг үгүй болгож, цөөн хэдэн хүмүүсийн эрх мэдэл ахих шат, гишгүүр мэт аашлах болсон бодлого нь цаашид дахин “Шинэчлэл” нэрийн дор залгамжлан үргэлжилбэл МАН маань улам л доройтсоор байх болно.
Түүнчлэн MAН-д үймүүлэх, бутаргах үзэлтэй хүмүүс шургалж, жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл найдвараар тоглох боллоо. Тиймээс намаа хагаралдуулахгүй хамтарч ажиллах, эв эеээ хичээх, түүнчлэн гишүүдийн болон дарга нарын хүлээх үүрэг, хариуцлагын тухай бодлого дэвшүүлэх, хэрэгжүүлэх, ажиллах шаардлагатай болж байна.
Буруу шийдвэр тулгаж гаргачихаад, нийт намынхаа эрх ашгийг хохироочихоод, “Би хариуцлага хүлээнэ” гэж хэлээд зугтахыг хариуцлага гэж үзэх үзэл дэлгэрэх төлөвтэй боллоо. Үүнийг зогсоох ёстой. Намын дээд удирдлагад хэн хэн орж ирээд, яаж унагаад зугатав ?!!... Үүнийг зогсоохгүй бол цаашид ч үе залгамжлан үргэлжлэх төлөвтэй болж ирлээ.
Миний бие МАН-ын “Шинэчилье!” хөдөлгөөнд нэгдээд буй боловч зарчмын зарим асуудал дээр зөрчилдөж байна. Үүнд:
1. МАН-ын Бага хурлыг 7-р сард хуралдуулахыг шаардаж буй нь амьдралд үл нийцсэн шаардлага гэж үзэж байна. 7-р сар бол Үндэсний баяр наадам, дээр нь аймаг, сумдын ойн баяруудтай байдаг, үндсэндээ зуны амралтын сарууд билээ. Энэ үед Бага хурлын гишүүдийг дутуу дулимаг бүрэлдэхүүнтэй хуралдуулах нь үнэхээр гоомой бөгөөд хуйвалдааны шинжтэй үйлдэл болно.
2. МАН-ын Бага хурлыг өвлийн бэлтгэл, тариа ногоо, хадлангийн ажил дундарсан 9-р сарын сүүлээр бүрэн ирцтэй хуралдуулж, МАН-ын XXVII Их хурлаа 11-р сарын дундуур хуралдуулахаар товлох нь бүтээлч, түүхэн шийдвэрийг агуулсан Их хурал хуралдах нөхцлийг бүрдүүлнэ.
3. МАН-ын өнөөгийн дарга, EНБД, УЗ-ийг огцруулах шаардлагатай гэж үзэж буй бол дээр нэр дурьдагдсан этгээдүүд ч хамрагдаж, хариуцлагаа хамтдаа хүлээх, үүрэх ёстой…
МАН-ын XXVII Их хурал нь ажил хэрэгч байдлаар алдаа дутагдлаа дүгнэж, Монгол орноо Зүүний хөгжлийн замаар хөгжүүлэх, Зүүний хөгжлийн бодлогыг бодит утгаар нь хэрэгжүүлэхийг зорьсон бүтэц бүрэлдэхүүн гаргаж ирэх түүхэн ач холбогдолтой Их хурал бoлон хуралдах ёстой хэмээн судлаач хүний хувиар үзэж байна.
МАН-нхаа төлөвшилт, тогтворжилт, төгөлдөржилтийн асуудлаа цэгцэлж, хөгжлийн бодлогo, хөтөлбөртөө гол анхаарлаа хандуулах чухал цаг үе ирлээ. Намын тулгуур, үзэл баримтлал ч эргэлзээтэй болж эхэллээ.Үнэндээ MAH шинэчлэгдэнэ гэсэн нийгмийн хүлээлт бий.
Монгол улс нь ижил нөхцөлтэй, хөгжлийн ижил чиглэлтэй улс орнуудын жишээн дээр тулгуурлан хөгжлийн бодлогоо дэвшүүлэх ёстой. Жишээ нь, Норвеги шиг хөгжих, тэдний туршлагыг судалж, бодлогыг нутагшуулж, хүн ардаа хангалуун сайхан амьдруулах хөгжлийн бодлого боловсруулахад МАН-ын үзэл баримтлал, хөгжлийн бодлого, хөгжлийн хөтөлбөрийг чиглүүлэх хэрэгтэй байна.
100 гаруй жилийн хөгжлийн түүхтэй Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалсан, Зүүний хөгжлийг түлхүүр бодлогоо болгосон Eвропын өндөр хөгжсөн орнуудын ах, дүү намуудаас үлгэр жишээ авч, суралцах хэрэгтэй байна. Жишээлбэл, Норвегийн Хөдөлмөрийн нам 1887 онд, Шведийн Социал демокрaт хөдөлмөрчдийн нам 1889 онд, Данийн Социал демокрaт нам 1871 онд тус тус байгуулагдсан байдаг. Эдгээр намууд нь 1920-оод оноос улс эх орноо удирдан чиглүүлж, өнөөгийн хүнлэг, ардчилсан, өндөр хөгжилтэй, цөөхөн хүн ам нь аз жаргалтай, амьдрал нь хангалуун, баян чинээлэг амьдардаг Норвеги, Швед, Дани, Финланд... гэх зэрэг Зүүний хөгжлийн үлгэр жишээ улс орнуудыг бий болгосон байна.
Скандинавын орнуудаас суралцах, Хөгжлийн умардын (Nordic) загвар, бодлогыг Монгол эх орондоо нутагшуулах, оновчтой бодлогоос нь суралцах, судлах, баялгийг тэгш хуваарилах, Монгол хүний дундаж амьдралын түвшинг сайжруулах зэрэг том том зорилтууд бидний өмнө байна.
МАН нь хөдөлмөр, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалсан улстөрийн хүчин болон төлөвших, тогтворжиx, төгөлдөржиx ёстой.
Одоо бидний дэвшүүлэх том бодлого бол өвгөдөөс өвлөж ирсэн байгалийн баялагтаа эзэн болж, МАА-н түүхий эдээ өөрсдөө боловсруулж, Монгол хүний ухаан бодлогоор, хамгийн гол нь Монгол хүний гараар монгол брендүүд бүтээгдэж, өндөр цалинтай, өндөр хариуцлагатай, өндөр бүтээмжтэй ажилчид, хөдөлмөрчдийг бий болгож, өндөр дэвшилтэт технологийг хэрэглэж механикжсан, автоматжсан, роботжсон үйлдвэрүүдийн цогцолборыг бий болгон амьдрал хангалуун Алтан дунджийн нийгмийг цогцлон бий болгох нь МАН-ын Хөгжлийн бодлогын эрхэмээс эрхэм зорилго болно.
МАН-д хөгжлийн бодлого ярьдаг, мэддэг, сэтгэдэг сэхээтнүүдээ гарган ирж Зүүний хөгжлийн бодлогоо сурталчилах, танилцуулах цаг ирлээ.
MAH-aa бодитоор Шинэчилье! Энэхүү шинэчлэл нь эв нэгдэлд тулгуурласан МАН-ын төлөвшилт, тогтворжилт, төгөлдөржилтийн асуудал байх ёстой. МАН нь oлoн мянгaн жиpийн гишүүд, дэмжигчдийн итгэл, үнэмшил, сэтгэл, зүтгэл, эpx aшгийн нийлбэp юм.
Буруутай удирдлагууд огцорч, зарим ухвар мөчид бодолтой, явцуу эрх ашигтай, авилгад автагдсан, амиа бодсон нєхєд хувийн амбийцаа дарж, намыг хувийн ємч шиг vздэгээ больж, зайгаа тавьж өгөх цаг ирлээ!
MAH XXVII Их хуралдаа яаралгүй, нухацтай бэлдэж, 11-р сарын дундуур xypaлдyyлж Шинэ бoдлого, Шинэ нүүp цаpай, Шинэ xүмүүc, Шинэ xүч, Шинэ эхлэл, Шинэ боломжуудийг бий болгоx зайлшгүй шаардлагa бий болooд байна.
Шинэ бoдлого, Шинэ нүүp цаpай, Шинэ xүмүүc, Шинэ xүч, Шинэ эхлэл, Шинэ боломжуудийг бий болгоё !!!” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ