“Ухаантай суултуур” хакердуулжээ
Мэргэжилтнүүд Японы “ухаантай суултуур” Satis хакер халдлагад өртсөн тухай ярьж байна. “Ухаантай жорлон” автоматаар усаа татдаг,суултуурыг халаадаг, хөгжим эгшиглэж, тансаг үнэр гаргадаг. Мөн ус, агаарыг ариутгадаг.
Жорлонг Японы “Lixil” компани үйлдвэрлэдэг. 5865 ам.долларын үнэтэй. Ухаалаг гар утасны My Satis системээр удирдан ажиллуулдаг аж. Гэтэл ямар ч утаснаас ажиллуулж болох нь бүх удирдлагыг дурын хүн ажиллуулах дутагдалтай болсон байна. Мөн пин код нь өөрчлөх боломжгүй тул жорлонд байгаа нэгнээ “хорлох боломжтой” болжээ. Энэ нь бие засч байх үед тагийг нь хаах зэрэг таагүй байдал үүсгэхийг хэлж байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ