Борооноос болж замуудыг нээх хугацаа хойшлогдоод байна

img

  Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа дараахь авто замуудын хөдөлгөөн хаалттай байна. Үүнд, Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш “Гялс” төв рүү эргэх уулзвараас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хүртэлх 1 км авто замын урд талын урсгалд өнгө асфальт хучилт хийж нээсэн бөгөөд энэ хэсгийн хойд талын урсгалыг хаагаад байгаа юм. Энэ хэсгийг маргааш нээхээр төлөвлөсөн ч бороотой үед хучилт хийх боломжгүй учраас төлөвлөсөн хугацаа хоёр хоногоор хойшлоод байна.   Мөн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүрэх 640 метр авто замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд энэ сарын 12-ны өглөө нээсэн байхаар, Нарны замын баруун хэсгийн 600 метр замыг маргааш нээхээр төлөвлөж байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам нээх хугацаа мөн л хоёр хоногоор хойшилсон байдалтай байгаа юм.   Харин Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэлх замын хучилтыг хийж хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх хэсгийг хаах хугацаа мөн бороо орж байгаагаас шалтгаалан хойшлоод байгаа юм. Дарь-Эхийн 1.2 км замд хучилт хийх ажил ч хүлээгдсэн байдалтай байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

balbar:
Teegelsen yumaa teegel gej nartai udur suuder baraadaad avgai nar shig suuj bdiin odoo boroond bur zutarnaa yana daa ulsiin ajil ch yavaxguiee.
2013-08-06
hhhhhh:
замын ус зайлуулагчийг хотын төвийн замаар л хийх юм даа байрны дундах замаар явхад их хэцүү болж байна даа
2013-08-06
бороо:
нартай сайхан өдөр нь налайгаад тамхилаад чалчаад сууж байгаад яг ажил хийх гэхээр бороо орчихож байгаа биз дээ тэгдэг юм энэ тэнгэр үнэн хяслантай шүү хэхэхэ
2013-08-06
ЗОЧИН 71:
МУУ ШҮҮ
2013-08-06