“Шинэчлэлийн өргөө” аймаг бүрт

img

Тусгаар тогтнолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурлын өмнөхөн тус намын Шинэчлэгчдийн хорооны барьсан гэрийг буулгачихлаа. Бид олон мянган гишүүдээ төлөөлөн ажиллахад юу хэрэгтэй, манай намд итгэх итгэлийг сэргээж, намын шинэчлэлийг хийхийн төлөө энэ гэрийг босгос он. Гэтэл гэрийг минь буулгасан байна. Бид гэрээ хулгайд алдчихлаа гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлсэн хэмээн үдээс өмнөхөн Шинэчлэгчид хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгтэл 16.00 цаг орчмын үеэс Шинэчлэгчид алга болсон гэрээ олж, “Оргил” супермаркетийн өмнөөс зөөж байгаа харагдсан. Гэтэл хулгайд алдагдсан хэмээн аүр болон хурал хийхдээ хүргэсэн намын байрных нь гражаас олдсон нь энэ аж. Үдшийн 20.00 цаг орчимд Тусгаар тогтнолын ордны зүүн хаяанд “Шинэчлэлийн өргөө” бууриндаа эргэн ирсэн юм.

.

 Энэ талаар МАН-ын Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “МАН шинэчлэгдэх шаардлагатай гэдгийг өмнө байрлуулсан гэрийн асуудлаас харж болно. Бид сар гаран намын байрны өмнө “Шинэчлэлийн өргөө” барьж, МАН-ын жирийн иргэдийн санал бодол, үг захиасыг авч байсан. Гэтэл МАН-ын Тусгаар тогтнолын ордоныг өргөө цагаан монгол гэр муухай харагдуулаад байгаа юм уу, байшин доторх хүмүүсийг нь муухай харагдуулаад байгаа юм уу сайн ойлгохгүй байна. МАН шинэчлэгдэнэ. Энэ шинэчлэлийг хийхдээ ирэх аравдугаар сарын 27-нд болох МАН-ын Их хурлаасэхлүүлнэ. Тиймээс 21 аймаг тус бүрт байх МАН-ын байруудын гадна  энэхүү “Шинэчлэлийн өргөө”-г сүндэрлүүлнэ. Энэ өргөө нь намын их хурал болтол МАН-ын 220 мянган гишүүд дэмжигчдийн өмнө үүд хаалгаа нээлттэй байлгаж, тэдний санал бодлыг авч байна” гэв.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ