200 гаруй алан хядагч шоронгоос оргожээ

Энэ хэргийг алан хядах“ Аль Кайда” бүлэглэл зохион байгуулсан байх магадлалтай хэмээн “Agence France-Presse”агентлаг дамжуулсан байна. Интерполын нууц албынхны мэдээлснээр сүүлийн сард онц ноцтой гэмт хэрэгтэн хоригддог байсан 14 шоронгоос гэмт хэрэгтнүүд оргосон байгаа гэлээ. Хоригдлууд өдрийн цагаар харуул хамгаалалт суларсан үед ганц, хоёроороо байх харгалзагч нарыг шархдуулан галт зэвсгийг нь булаан авч оргосон байна.
Интерполоос эдгээр орголтууд хоорондоо хамааралтай эсэхийг судалж, орон даяар шалгалтыг явуулахад туслахыг уриалан хамтран ажиллахыг хүссэн аж. Өчигдрөөс эхлэн Их Британи, АНУ, Герман, Франц улсууд лалын шашинт дээрх орнууд дахь дипломат төлөөлөгчийн газруудаа түр хугацаанд хаахаар боллоо.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ