Улаанчулуутын хогийн цэгийг зүлэгжүүллээ

img

  Нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх  ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Улаанчулуутын хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгохоор цэцэрлэгчид ажиллаж байна. Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэгт 1975 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийтдээ 19 га орчим талбайд 50 сая.тн хог хаягдал хаясан байжээ. Хогийн цэгийг өнгөрсөн жилээс эхлэн албан ёсоор хааж, Японы ЖАЙКА байгууллагын төслөөр хөрсийг эрүүлжүүлэн хучилт хийгээд байсан юм. Харин энэ жилийн тавдугаар сараас эхлэн Улаанчулуутын хогийн цэг дээр 500 ширхэг улиас мод тарьсан бол өнгөрсөн долоо  хоногт  зүлэгжүүлжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гггггггггггг:
сайхан ажил байна амжилт хүсье
2013-08-06