
Найруулагч Сергей Бодров Оросын нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа Чингисхааны тухай “Монгол” киноныхоо үргэлжлэлийг хийхээр шийдсэнээ ярьжээ. Кино 2007 онд гарч “Оскар”-т шилдэг гадаад хэл дээрх киноны номинацид өрсөлдөж байсан юм.
Бодров киноны зураг авалтаа Өвөрмонголд хийхээ хэлсэн байна. “Би саяхан Монголд байж байгаад ирсэн. Хятадад бас очсон. “Монгол”-ын үргэлжлэлийг хийхээр шийдсэн. Дараа нь “Амазонк”-ын тухай кино хийнэ. Зохиол нь бичигдсэн байгаа” гэжээ. Бодров “Монгол”-ыг гарсны дараахан трилог хийх бодолтойгоо ярьж байв.
Найруулагч одоо ирэх оны нэгдүгээр сард дэлгэцэнд гарах “Долоо дахь хүү” кинон дээр ажиллаж байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ