Т.Аюурсайхан: Бид намын хувь заяаны асуудлаар ямар нэгэн тохироо хийгээгүй

img

Тусгаар тогтнолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурал хуралдлаа. Тус хурлаар МАН удаа дараа сонгуульд ялагдсан хариуцлага, намын болон удирдлагын хүрээний шинэчлэл, Их хурлын товыг зарлах зэрлэг асуудлыг хэлэлцсэн юм. Бага хурлын завсарлагааны үеэр МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцсанаа хүргэж байна.

.

-МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар шинэчлэх асуудлыг хэрхэн үзэж байна?

-Бага хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна. Одоо гол санал, шүүмжлэл хэлэх асуудал өрнөнө. Бага хурал дээр бид намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн зарчмын шаардлагуудыг тавьсан  байгаа. Үүнийг намын дүрмийн дагуу бүгд хүлээн зөвшөөрч байна. Тэд огцроход бэлэн байна гэдгээ ч албан ёсоор мэдэгдлээ.

:

-Энэ хурлаар Их хурлын товыг хэлэлцэж 10 дугаар сард хуралдуулах санал оруулсан байсан. Энэ талаар?

-Шинэчлэлийн хорооны байр суурь бол Их хурал дээр намын даргыг сонгох ёстой гэж үзэж байгаа. Ингэхийн тулд намын гишүүдийн дунд сунгааг явуулах ёстой. Их хурлын товыг аравдугаар сарын 27-нд хуралдуулах санал оруулсан. Харин Их хурлын төлөөлөгчийн тоог 720-иор тогтох санал бас орж ирсэн. 2007 онд манай намын 161500 гишүүнийг төлөөлж 678 төлөөлөгч хуралдаж байсан. 2010 онд манай намын 150 мянган гишүүнийг төлөөлж 801 төлөөлөгч хуралдаж байсан. Энэ жил манай нам 227297 гишүүнтэй болсон тул 720 гэдэг бол бага тоо гэж үзэж байгаа. Их хурлын төлөөлөгчдийн тоог нэмэх шаардлагатай байна. Хэрвээ нэмэхгүй бол Их хурлаар хэлэлцэх чухал асуудлууд дээр нийт гишүүдийнхээ саналыг заавал авах ёстой. Намын дүрмийн өөрчлөлт, бүтэц зохион байгуулалт, ажлын арга барил, бодлого хөтөлбөр зэргийг нийт гишүүдээс асуух. Мөн дараагийн намын дарга ямар хүн байх вэ гэдгийг нь тэр хүнийх нь дэвшүүлсэн бодлого хөтөлбөртэй нь хамт сонгох ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

.

-Бага хурлын гишүүдийн ирц бүрдэхгүй байснаас болж хурал нэлээд оройтож эхэлсэн. Танайхаас удаа дараа шаардлага хүргүүлсэн ч та нарыг үл тоосон байдал ажиглагдлаа?

-Манай намын олон гишүүд Их хурлаас олон шийдвэрийг хүлээж байна. Магадгүй сүүлчийнхээ горьдлогоор харж байгаа. Энэ удаагийн Бага хурлаар ч тэрхүү шийдвэрийг хүлээж байгаа байх. Гэхдээ миний хувьд энэ Бага хурлын шийдвэр бол намын эгэл жирийн гишүүдийн хүлээж байгаа шиг тийм шийдвэр гарахгүй гэж бодож байна. Харин намын Их хурлыг ийм байдлаар хуралдуулж болохгүй. Тиймээс бид шаардлагуудаа цаашид ч тавих болно.

.

-Бага хурлын явцаас харахад та нарын тавьсан шаардлагыг гишүүд дэмжиж байна уу?

-Бидний тавьж байгаа, санал санаачлагыг нийт намын гишүүд дэмжиж байгаа. Бага хурлын гишүүд ч гэсэн зарчмын хувьд дэмжиж байна.

.

-Шинэчлэлийн залуусыг нэлээд эрчимтэй ажиллаж байгаад одоо хүч нь суларчихлаа гэх.  Тэдэнд шинэчлэл хийх итгэл байхгүй гэсэн сөрөг хүчний байр суурь байна?

-Тэгэхээр МАН-ын Шинэчлэлийн хороо байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид намын шинэчлэлтэй холбоотой бодлого шинэчлэлийн хөтөлбөр боловсруулсан. Ингэхдээ намын ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүдийн саналыг тусгасан. Эрдэмтэн судлаачдын дунд, эрдэм шинжилгээний бага хурлыг хийсэн. Мөн гадаадын улс төрийн намуудын шинэчлэлийн туршлагаас судалсан. Түүнчлэн бид намын дүрмийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Тэгэхээр Шинэчлэлийн хороо бол намын бодлого хөтөлбөрийг ул үндэстэйгээр хэдхэн хүнд зориулсан биш, нийт намынхандаа зориулсан, ирээдүйн чиг хандлагатай уялдуулсан намын бодлого шинэчлэлийн хөтөлбөр, дүрэм боловсруулаад батлуулахаар ажиллаж байна. Бид энэ асуудал дэр хэн нэгний захиалгыг авахгүй. Гэхдээ бид авах гээхийн ухаанаар хандаж аль болох олон хүний саналыг авч байгаа. Бид намынхаа шинэчлэлийг хийхгүй бол манай нам их эгзэгтэй цаг үед орчихсон байна.

.

-Намын удирдлагуудтайгаа албан тушаалын тохиролцоонд хүрчихсэн гэх хардлага ч байсан шүү дээ?

-“Шинэчилье” хөдөлгөөнд нэгдэж орсон олон байгууллага, иргэд байгаа. Тэднийг ямар тохиролцоо хийсэн, эсвэл хийгээгүй юм уу  гэдгийг мэдэх юм алга. Шинэчлэлийн хорооны хувьд намын хувь заяаны асуудлаар ямар нэгэн тохироо хийгээгүй. Бид тууштай явна.

.

-Намын удирдлагуудын зүгээс ямар нэгэн дарамт ирдэг үү?           

-Нам байнгын амьд сэрүүн явахын тулд цус сэлбэлт явагдаж байх ёстой. Шинэчлэлийн хороо бол зөвхөн залуучууд биш. Бидэнтэй цуг намын ахмадууд, эмэгтэйчүүд, эрдэмтэн судлаачид байгаа. Шинэчлэлийн хороо байгуулагдсан цагаас хойш бидний дууг хорих, үйл ажиллагааг саармагжуулах, хавчин гадуурхах, элдвээр гүтгэн доромжлох ажлууд зохион байгуулалттайгаар үргэлжилж байгаа. Үүнийг нуугаад байх юм алга.

.

-Шинэчлэлийн өргөөг хулгайгаар буулгасан гэж мэдээлж байсан. Одоо дахиад барьчихсан байна. Энэ магадгүй намын нэг дарамт байх?

-Чухал хуралдааны өдөр манай гэрийг хулгайгаар буулгасан байна. Бид гэрээ дахин барьчихлаа. Шинэчлэлийн өргөөг барьсан цагаас нь хойш гэрээ буулга гэдэг шаардлагыг бидэнд тавьсан. Гэхдээ Монгол ардын намыг монгол гэр, монгол ахуй, энэ гэрт ирж байгаа намын жирийн гишүүд муухай харагдуулаад байгаа юм уу, тэднийг эсвэл энэ гялгар ордон нь гоё харагдуулаад байгаа юм уу. Гаднах дүр төрх гэхээсээ илүү доторхи үйл ажиллагаагаа ямар байна гэдэгтээ дүгнэлт өгөх ёстой. Их хурлыг аравдугаар сарын 27-ны үед хуралдуулна гэх саналыг хэлэлцэж байна. Их хурлыг нэгэнтээ зарлаж байгаа юм чинь бид Шинэчлэлийн өргөөгөө аймаг, орон нутагтаа барихаар төлөвлөж байна. Яагаад гэхээр бид хөдөө орон нутгийн гишүүдийнхээ санаа, оноог сонсохын тулд ийм ажил зохион байгуулах гэж байгаа.

.

-Шинэчлэлийн хорооныхны ард У.Хүрэлсүх, М.Энхболд нарыг байгаа гэх юм билээ?

-МАН-ын Шинэчлэлийн хорооны ард хэн нэгэн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Бид ямар нэгэн хүний чиглэл авч хэзээ ч ажиллахгүй, бидэнд намын удирдлагууд, ажиллаж байсан хүмүүс санал, зөвлөмжөө хэлж болно. У.Хүрэлсүх даргатай бид нар уулзаагүй. Ирснийг нь ч мэдээгүй. Сонин хэвлэлээр  ирсэн гэсэн мэдээлэл авсан. Тэр хүнтэй холбоо барих, уулзсан юм байхгүй. Мөн М.Энхболдын хүмүүс, дотроо дөрөв хуваагдсан гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Үнэхээр тийм зүйл байхгүй. Бид энэ мэдээллийг үгүйсгэж байна. Харин бидэнтэй хамт намын жирийн гишүүд, дэмжигчид байгаа. Түүнээс биш далд бүлэглэлүүдийн захиалгаар, тэдний санал санаачлагаар явах юм бол энэ намд үнэхээр хор хөнөөлтэй гэж үзэж байна.

_

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ÿéza:
yu gej l HYRELSYH baigaa gej helehev dee baigaag ni ard tymen medej bna M.ENHBOLD ch baigaad ard tymen gerchilnee
2013-08-06
пеле:
ганхуяг энэ хоёр монголгазар цагааншонхор г.м-с шантааж яаж хийдгийг сайн сурсан гэсэн шантаажчин гарууд хүүхэн зардаг нь сөхөгдөхвийдээ
2013-08-06
эрдэнэт:
ганхуяг энэ аюурсайхан мэтийн суурь хүмүүжил нь буруу нөхдийн дотор санааг зарим хэсэг гишүүд мэддэг юм байна лээ түүнийгээ даруй ил болгохгүй бол уран үг хуурамч дүрээр юуч гэж мэдэх хүмүүс шүү
2013-08-06
Сараа:
Энэ одоо бас нэг дарганцар гэнээ хахаха.манай дүүргийн шүүхээр гэр бүлийн асуудлаар арчаагүй сүр сүлд уначихсан юм явж байсан.ийм хүмүүс нам шинэчилж чадах уу?өөрийгөө эхлээд шинэчилж сурмаар юм даа.
2013-08-06
АЛСАА:
МАНгаруул ТАРВАЛ ТААРНА
2013-08-06
arzaaak:
Ya uhsen atsnii chin namiin huvi zaya ve mongolchuudiin huvi zaya deesen doroon deer bhad
2013-08-06