Дэлхийн хамгийн сайхан бүсгүйг тодруулжээ
Эрчүүдэд зориулан худалдаанд гардаг “FHM”, “Maxim” сэтгүүлүүд хамтран “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй”-г шалгаруулжээ. Тэдний сонголт бол 24 настай Их Британий супер модель, жүжигчин Роузи Хантингтон-Уайтли аж. Тэрбээр “Хувиргагчид” киноны гуравдугаар ангид тоглож нэлээдгүй амжилттай яваа нэгэн билээ. Роузи Хантингтон-Уайтли анх загварын ертөнцөд хөл тавьж, улмаар “Victoria's Secret”-тэй хамтран ажиллаж жилд 20000 ам.долларын цалин авдаг байна.
Удаах байруудад Кэти Перри, Рианна нар шалгарсан байна. 2012 оны манай гарагийн хамгийн сайхан хүүхнээр тодорч байсан Шерил Коул энэ удаад 12-р байранд оржээ.
Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ