Борооны улмаас өсгөлөн газар авлаа
Хойд Солонгост их үер болсны улмаас эрх баригчид хээрийн сургуулилтаас цэргүүдээ татаж, үерийн уршгийг арилгахаар илгээсэн байна. Үерийн улмаас 30 гаруй хүний амь үрэгдэж, 23 мянган хүн орох оронгүй болж, 6000 орчим байшин нуржээ. Түүнчлэн 13,3 мянган га тариалангийн талбай устсан тул энэ улс ойрын хэдэн жил хүн амаа хүнсээр хангаж чадахгүй, өлсгөлөн нүүрлэх магадлалтай гэж шинжээчид үзлээ.
Долдугаар сарын дунд үеэс эхэлсэн хүчтэй бороо тасралтгүй орсоор их үер болсон аж. Тус улсын ойгоос мод их хэмжээгээр бэлтгэж, устгасны улмаас байнга үер буух болсон гэж экологичид үзэж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ