Николь Шерзингер: Мөрөөдлөөр жигүүрлэсэн амьдралаа үргэлжлүүлсээр байх болно
Николь Еликолани Пресковия Шерзингер 1978 оны зургадугаар сарын 29-нд Хавайн Хонолулуд мэндэлжээ. Хавай, Филиппин, Орос цус холилдсон тэрбээр урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний ээж Розмари мэргэжлийн бүжигчин, эмээ нь дуучин байжээ. Түүний шинэхэн ярилцлагаас хүргэж байна.
.
-Анхныхаа гарааг сонирхуулбал?
-Би зургаан насандаа аавыгаа дагаж Кентак мужид ирсэн. Тэнд урлагийн дунд сургуульд элссэнээр дуучин, бүжигчин болох гараа маань эхэлсэн. Авьяас минь бүр өсвөр наснаас л илэрсэн гэдэг. 1996 онд Кока Кола компанийн нэрэмжит авьяаслаг хүүхдүүд шалгаруулах тэмцээн, дараа нь Луисвиллын театрт хэд хэдэн удаа тоглосон санагдаж байна. Дунд сургуулиа төгсөөд Охиогийн их сургуульд театр, бүжгийн ангид элсэн орж, төгсмөгцөө мөнгө цуглуулахаар загвар өмсөн, компаниудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2000 онд өөрийн дуугаа бичсэн. “Popstars” телевизийн нэвтрүүлэгт оролцсон нь өнөөдрийн өндөрлөгт хүрэх гол түлхүүр минь байсан. Эмэгтэй хүнд дандаа боломж нээлттэй байдаг. Харин түлхүүрээ хэрхэн сонгохоос л шалтгаална. Миний түлхүүр анхнаасаа л надтай хамт бойжсон санагдаж байна. Би амьдралдаа ганц удаа гэмтэж байгаагүй. Амин түлхүүр минь хамгаалдаг байсан бололтой.
.
-2005 онд анх удаа “Pussycat Dolls” хамтлаг тайзнаа гарахад таныг Гвен Стефанигийн гүйцэтгэсэн үүрэг багагүй гэж нэгэнтээ уншсан санагдана. Яг юу болсныг тодруулаач?
-10, 15 жилийн өмнө анхны бүрэлдэхүүнээрээ “Pussycat Dolls” хамтлаг Робин Антинтай хамтран ажилладаг байсан юм. Тэр хамтлагтаа бүжигчид авахыг хүсч, түүнийгээ биелүүлсэн нь кабаре театрын бүжигчид байлаа. Тэр хамтлагтай хамтран дуулж, тайзнаа гарах олны танил хүмүүсийн уртаас урт жагсаалт гаргаж, бүгдийг нь урьсан юм. Тэр үед Гвен урилгыг хүлээн авч, хамт дуулсан. Харин дараагаар хэвлэлийнхэн намайг дэлхийн супер одыг ангайтал нь дуулсан гэж бичих болсон. Анхандаа ичиж байсан ч орондоо орохоороо ямар их баярладаг байсан гэж бодно.
.

-Бид хамт байхдаа сайн найзууд шиг л байдгийг та анзаарсан ч байж болох юм. Бид өөртөө итгэлтэй, бардам зангаараа төстэй. Гадаад төрхөөрөө ч төстэй. Тиймээс ч тэр үү ойлголцоход амар, сайхан найзуудын харилцаатай байдаг.
.
Та жингээ хэрхэн барьдаг вэ?
-Уйгагүй хоол сойлт. Анх биеэ төгс хэлбэрт оруулахын тулд хоолоо их сойдог байлаа. Харин одоо бол их бүжиглэдэг болсон доо. Эмэгтэй хүний хувьд хамгийн хэцүү зүйл бол жингийн асуудал гэж боддог.
.
-Яагаад ийм их гоёл чимэглэлтэй юм бэ?
-Бүсгүйчүүдийн гоё сайхан харагддагийн нууц хувцасны шүүгээн дотор нуугддаг гэж та сонсч байсан уу. Ямар ч өөг далдлах увидас тэнд бий. Би бол энгийн нэг биш. Баялаг түүхтэй. Театрчилсан хэв маягтай учир хувцасны шүүгээ маань ч сонголт хийж болохуйц арвин байх шаардлагатай байдаг. Хүмүүс намайг хүлээн авахад үргэлж бэлэн байх хэрэгтэй.
.
-Гэхдээ хэт задгай хувцаслаж байна гэсэн шүүмжлэл цөөнгүй ирдэг?
-Охидын хүч өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй, зоригтой байхад л оршдог юм. Заавал задгай хувцаслаж байж дур булаам харагддаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Зүгээр нэг л мэдэхэд ийм хувцас шүүгээгээр минь дүүрчихэж. Хөгжилтэй байгаа биз. Гэхдээ энгийн хэрэглээний хувцас минь тийм биш. Зөвхөн тайз, тоглолтын хувцаснууд л тийм загвартай. Өөрийгөө мэддэг, захирч чаддаг эмэгтэй хүнд ямар хувцас өмсөх нь тийм ч чухал биш юм шиг санагддаг.
.
Эмэгтэй дуучинтай хамтран ажиллах завшаан гарч байв уу?
-Би зургадугаар сараас хойш Lady GaGa-тай Европоор хамтарсан аялан тоглолт хийж байна. Одоо тэр өөрийнхөө ажилд ханцуй шамлаад байгаа. Lady GaGa яг л тэсрэх бөмбөг гэсэн үг. Ер бусын хүн санагдсан. Тэр надаас хамаагүй дүү ч гэсэн элдвийг санаачлах нь гайхалтай. Би тэрэн шиг эргүй сонголт хийхгүй байсан. Харин тэр бүхнийг бурхны бүтээл хэмээн өмсдөг нь гайхалтай.
.
- GaGa тайзны ард ч тэсрэг бөмбөг шиг аашилдаг гэж үү?
-Тийм шүү. Тэр бид хоёр тайзан дээр гарахад 10 хүний зургаа нь түүний төлөө орилдог. Би огтхон ч атаархдаггүй. Яагаад гэвэл хэн илүү хөдөлмөрлөж байна тэр алга ташилтыг хүртэх эрхтэй.
.

-Хувийн амьдралдаа огт цаг гаргадаггүй гэвэл дэндүү биеэ тоосон болно. Зав багатай амьдрал минь аажмаар өөрчлөгдөж л байна. Хүмүүс надаас дандаа л “Танд цаг зав гардаг уу” гэж асуудаг юм. Харин би тэр бүрт нь “Надад сул чөлөөтэй цаг олддоггүй. Гэхдээ би өөртөө цаг зав гаргадаг” гэж хариулдаг. 2014 оны есдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байгаа. Хуримын даашинзаа аль хэдийнэ захиалчихсан байгаа.
.
-Эрэгтэй хүний хамгийн дур булаам шинж чанар нь юу вэ?
-Би гайхалтай мэдрэмжтэй, ухаалаг, сайхан инээмсэглэдэг эрчүүдэд дуртай. Намайг инээлгэж, хамт байхад ер бусын амар амгаланг мэдэрдэг эрчүүд надад таалагддаг. Түүнчлэн хүчирхэг, бие даасан, өөртөө итгэлтэй байдлыг ч шалгуур болгодог. Мэдээж бас цайлган, нинжин сэтгэлтэй байх хэрэгтэй. Юуг сайхан гэх вэ гэдгээс л хамаарна даа. Миний бодлоор эрчүүдийн өөртөө итгэлтэй байдал нь хамгийн дур булаам зүйл. Ямар ч хүн анх танилцсан хүнийхээ гадаад байдлыг нь хардаг. Харин дотоод мөн чанарыг нь таних үед тухайн хүнийг жинхэнэ ёсоор нь дүгнэдэг. Тэгэхээр яг л хувилахуйн ухаан шиг байгаа биз.
.
-Бүсгүй хүний ямар зан эрчүүдийг үргээдэг бол?
-Өөртөө итгэлгүй байдал. Би хэзээ ч хэн нэгний анхаарлыг татах гэж байдгаараа хичээж байгаагүй. Сонирхлыг минь татсан залуу намайг өдсөн ч би нүдээ ирмээд л “Би өөр тийшээ явах хэрэгтэй” байна гээд зүтгэчихдэг. Тийм л байх хэрэгтэй. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд залуусын араас их гүйх болж. Үүнд би хэзээ ч нүүр өгөхгүй. Хорвоогийн бүх залуус дууссан ч би ганцаараа эргүү бух шиг аашилсаар л байх болно гэдгийг өөртөө байнга хэлдэг.
.
-Энэ хугацаанд таны тухай маш олон цуу яриа гарсан. Эдгээрээс ганц ч болтугай үнэн зүйл байна уу?
-Хэвлэлүүд дэндүү дэгсдүүлээд байдаг юм. Дэлгэрэнгүй тайлбар хийгээч гэхэд тэд юу ч хэлдэггүй. Тэдний хийх ёстой ажил нь тэр байх л даа. Гэхдээ би түүнд анхаарлаа хандуулахгүй байж чаддаггүй юм. Хөөрхий хэдэн сэтгүүлч нар ингэж цалинждаг юм байлгүй дээ. Хов зөөж л.
.
-Тэгэж хэлж бас болохгүй санагдаж байна. Энэ хариултыг чинь сонсоод би лав оддын өвчин туссан гэж бодож байна?
-Яалаа гэж дээ. Иймэрхүү утгатай үгийг хэлсэн бол хүлцэл өчье. Би оддын өвчинг огт ойлгодоггүй юм. Урлагт долоон жилийн турш амьдарсан ч гэсэн.
.
-Таны мөрөөдлийг онгойлговол?
-Сайн ээж, хань, дуучин болох. Харин мөнгө биш. Одоо хангалттай олон жил мөнгөний төлөө амьдарсан санагдаж байна. Тиймээс энэ гурван зүйлийн төлөө амьдрах болно. Нас минь явсан ч гэсэн энэ гурвыг биелүүлэхийн төлөө амьдарна. Миний мөрөөдлийн сав халих болоогүй байна. Мөрөөдлөөр жигүүрлэсэн амьдралаа үргэлжлүүлсээр байх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ