“Да хүрээ“ захын автозогсоол стандартын шаардлага хангасангүй

img

  Замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Да хүрээ” захын автомашины зогсоолын байдалд хяналт шалгалт хийжээ.  Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ трейд” ХХК компанийн эзэмшлийн 6,5 га талбайд 2500 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг юм байна.   Да хүрээ зах нь 7 орц, гарц бүхий худалдааны хашаатай бөгөөд 163 автомашины багтаамж бүхий 3 зогсоолтой юм байна. Мөн худалдааны цэг, контейнерийн завсар 40 автомашины зогсоол нэмж байгуулжээ. Гэвч ил зогсоолыг байгуулахдаа “Тээврийн хэрэгслийн үйлчилгээ, гаражийн байгууламжийн төлөвлөлт”-ийн шаардлагыг хангаагүй байна.   Түүнчлэн гадна зогсоолууд борооны ус зайлуулах суваг, хоолой байгууламжгүй, зогсоолын аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглээгүй, 1 зогсоолын талбайг тэгшилж цардаагүй, худалдааны контейнерын болон худалдаа эрхлэгчдийн эзэмшиж буй талбайн цемент ховхорч, нүх гарсан, захын орчимд автомашины замын зорчих хэсгийн 1-р эгнээнд автомашин байрлуулан худалдаа эрхэлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baatar:
doljin geed shulam ,shunaltai muu yoriin avgai
2013-08-06
dddss:
uguumur narantuul bayartai.
2013-08-06
иргэн:
Наад зах чинь гайгүй, өгөөмөр гэж хог новш, хөгжлийн садаа болсон газрыг хаагаачээ.Их бүтээн босголтын бүхий л том оврын ачааны тэрэг ганцхан нарны замаар явдаг, энэ артерийн судасыг хааж байгаа нь нарантуул өгөөмөр шүү дээ.Хотоос гаргая гэдэг олон нийтийн санал асуулга явуулахыг уриалж байна.
2013-08-06
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-08-06