Гар утасны хөгжил. Ямар байлаа, ямар болов

img

  Гар утас хэдийнэ бидний өдөр тутмын хэрэгцээ болжээ. Анхны утас хэдэн кг байсныг мэдмээр байна уу. Хамтдаа сонирхоё. 1. 1957 он. Зөвлөлтийн эрдэмтэн Л. Куприянович анхны гар утасны төслөө танилцуулжээ. Энэ нь  3 кг байсан гэдэг. 1958 онд  0,5 кг хүртэл жинтэй болгосон бөгөөд  1961 онд  сэтгүүлчдэд 70 грамм жинтэй гарт багтах утсыг сэтгүүлчдэд танилцуулжээ. 2. 1973 он. Анхны дуудлагыг  Motorola DynaTAC-аас хийжээ. Motorola-ын инженер  Мартин Купер өрсөлдөгч компани “AT&T” –ийн Жоэль  Энгел руу ярьж байжээ. Гар утасны эрин зуун  “Motorola” –аас эхэлсэн юм. 3. 1984 он. “Nokia”-гийн анхны утас зах зээлд гарлаа. “Mobira Talkman”  4,7 кг жинтэй байв. Зургаан жилийн дараа  Оросод орж ирж байжээ. 1990 онд “Дельта-Телеком” –ын утас 4000 ам.долларын үнэтэй байв. 4. 1996 он.  Nokia 9000. QWERTY-том дэлгэцтэй, хөдөлгөөнт антеннтай. 1996 онд ийм холбоог мөрөөдөж л болох байв. 5. 2000 он. Sharp РСМ-1. Японд хөдөлгөөнт холбооны утас эрэлт ихтэй болж эхлэв. Одоо тус улсын 99 хувь нь гар утастай. 6. 2007 он. Залуухан Стив Джобс дэлхий дахинд анхны  iPhone-ыг танилцуулав. 7. 2012 он. Samsung  Apple-ийг борлуулалтаар гүйцэж түрүүлэн  50 сая ухаалаг гар утас худалдсанаа зарлав. Тэдний гол амжилт “Galaxy SIII”. 8. 2013 он. Гар утасны технолог шинэлэг зүйлээр өдөр бүхэн баяжиж байна. Хэдийнэ цөмийн процессортой. Full HD дэлгэцтэй. Усанд унагасан ч унтардаггүй гэхчлэн. Хэдхэн хоногийн дараа iPhone-5 гарахыг хэрэглэгчид тэсэн ядан хүлээж байна. . Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baigal:
cumiin processor gej yu yum boloo?
2013-10-08
иргэн:
Хэзээний мэдээ вэ? Цөмийн процессортой ч гэх шиг. Хос цөмт, 4 цөмт процессортой гээч дээ... Тэр сүүлд iPhone 5 гарахыг хүлээж бна гэнэ үү? лол
2013-08-07
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-08-06