
Нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт шинэ ургацын хүнсний болон нарийн ногооны худалдаа болж байна.
“Скай” худалдааны төв болон “Урт цагаан”-ы гудамжинд байрласан шинэ ургацын ногооны асарт Сэлэнгэ аймгийн тариаланчид шинэ ургацынхаа дээжээс дэлгэжээ. Энэ хоёр хэсэгт 20 гаруй ногоочид хүнсний болон үрийн ногоо, салат, зөгийн бал худалдаж байна. Шинэ ургацын зарим ногооны үнийг сонирхуулахад, монгол төмс, манжин, лууван 800-1000 төгрөгийн үнэтэй байгаа бол байцаа 1000-4000 төгрөг, сонгино 1500-2000 төгрөг, өргөст хэмх 2500-3500 төгрөгийн ханштай байна. Цаашид ургац нэмэгдэх тусам ногооны үнэ буурах юм.
Харин төрөл бүрийн хүнсний ногооны салат нэг шил нь 2500-2800 төгрөг, зөгийн бал шилний хэмжээнээсээ хамааран 6000-25000 төгрөгийн ханштай байна. Шинэ ургацын ногооны худалдаа ирэх арадвугаар сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ