
Интернэтийн томоохон компанийн нэг “Amazon”-ы эзэн Жеффри Бэзос Америкийн нөлөө бүхий сонины нэг Washington Post-ыг 250 сая ам.доллараар худалдан авчээ. Интернэтээр худалдаа хийдэг компани сансарт хувийн хөлөг хөөргөсөн зэрэг томоохон төсөл амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Худалдан авах процесс хоёр сарын турш явагдаж дуусах аж. Гэхдээ интернэт худалдааны сайт энд огтхон ч хамааралгүй гэж эзэн ярьжээ. Сүүлийн зургаан жил сонины интернэт хандалт 44, хэвлэлтийн тоо долоон хувь буурсан байна. Гэсэн ч ашигтай ажилласаар иржээ.
Жеффри Бэзос 1964 оны нэгдүгээр сарын 12-нд өрсөн. Принстоны их сургуулийг дүүргэсэн. Уолл стритид компьютерийн технологийн салбарт ажиллаж байсан. “Amazon” компанийг 1994 онд байгуулсан. Харин Вашингтон пост сонин 1877 оноос эхлэн хэвлэгдсэн. Эдийн засгийн сэдвээр голчлон бичдэг. Саяхныг хүртэл үүсгэн байгуулсан Хатчинсоны гэр бүлийн эзэмшилд байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ